Та 35-аас дээш насандаа жирэмслэхээр төлөвлөж байгаа бол...

ПРЕНАТАЛ СКРИНИНГ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЛААР ТА ХИР МЭДЛЭГТЭЙ ВЭ?

ПРЕНАТАЛ СКРИНИНГ ШИНЖИЛГЭЭ нь  жирэмсний эрт үед урагт төрөлхийн ба удамшлын эмгэгийг  илрүүлэх, эрсдэл тодорхойлох шинжилгээ юм.

ЗААЛТ:

  • 35-с дээш насны жирэмслэлт
  • Цацраг идэвхтэй туяа, эм, химийн бодис зэрэг ургийн хөгжилд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлд өртсөн тохиолдолд
  • Өмнөх төрөлтөнд ямар нэг хөгжлийг гажигтай хүүхэд төрүүлсэн өгүүлэмжтэй.
  • Эх ургийн хоорондын дархлааны тогтолцооны үл зохицол.
  • Дахин давтагдах зуршмалаар зулбадаг, амьгүй төрөлт, ураг өсөлтгүй болж байсан өгүүлэмжтэй жирэмсэн эмэгтэй

СКРИНИНГ ШИНЖИЛГЭЭНИЙ АЧ ХОЛБОГДОЛ НЬ ЮУ НЬ ЮУ ВЭ?

13, 18, 21-р ХРОМОСОМЫН АНХДАГЧ ЭРСДЛИЙГ ТОДОРХОЙЛЖ, ЭДГЭЭР ЭМГЭГҮҮДИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ МАГАДЛАЛЫГ НЭМЭГДҮҮЛНЭ.

ЖИРЭМСНИЙ ЯМАР ХУГАЦААНД ХАМРАГДАЖ БОЛОХ ВЭ?

1-р үе шат:

Хамрагдах  тохиромжтой  жирэмсний хугацаа:

А.  10-11 дахь долоо хоногт  захын цусанд PAPP-A, betta-hCG- тодорхойлно.

Б. 12 -долоо хоногт  чанд авиан шинжилгээ:NT маркер хэмжинэ.

2-р үе шат:

А.  15-16 дахь долоо хоногт  захын цусанд AFP, hCG, uE  тодорхойлно.

Б. 18-22 долоо хоногт  чанд авиан шинжилгээ: Ургийн хөгжил үнэлнэ

ИЛРҮҮЛЭХ ЭМГЭГ:

  • ДАУНЫ ХАМШИНЖ (21–Р ХРОМОСОМЫН ГУРВАЛ )
  • ЭДВАРДСЫН ХАМШИНЖ  (18-Р ХРОМОСОМЫН ГУРВАЛ)
  • ПАТАУ (18-Р ХРОМОСОМЫН ГУРВАЛ)

 

 

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here