“Парис-2024” олимпын наадамд оролцох тамирчдад амжилт хүслээ

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Парис-2024” олимпын наадамд оролцох  “Аврагч” биеийн тамир-техинк спорт хорооны тамирчдыг хүлээн авч уулзлаа.

Боксын 50 кг-ийн жинд  ОУХМ О.Есүгэн, чөлөөт бөхийн 53 кг-ийн жинд Б. Хулан нар эх орноо төлөөлөн оролцох бол ОУХМ Б.Эрдэнэбаяр дасгалжуулагчаар ажиллах юм.

Энэ үеэр хошууч генерал Г.Ариунбуян “Эх орныхоо нэрийг өндөрт өргөн, олимпын хөх тэнгэрт тугаа намируулах их үйлсэд нь хувиасаа болоод нийт алба хаагчдынхаа өмнөөс амжилт хүсье. Та бүхний амжилтын буухиа өртөөлөх болтугай хэмээн” ерөөж, амжилт хүслээ.