Үтрээний эрүүл ахуй таны нөхөн үржихүйн эрхтний байдлыг илэрхийлэх толь

Эрүүл эмэгтэйн үтрээнд  хэвийн үед олон тооны бичил биетэн агуулагдах бөгөөд тэдгээр бичил биетүүд үтрээний орчинг хэвийн байлгах үүрэгтэй бидний нэгээхэн хэсэг юм. Үтрээ хүчиллэг орчинтой, цайвар тунгалаг өнгөтэй, үнэргүй бага хэмжээтэй  шүүрэл ялгаруулдаг. Мөн эмэгтэйн насны байдлаас хамаарч бага зэрэг онцлогтой байна.

ӨСВӨР НАС: Шүүрэл салсархаг, 60% лактобацил тодорхойлогдоно, хүчиллэг орчин  рН 4,0-4,5 байна.

НӨХӨН ҮРЖИХҮЙН НАС: Идэр насанд нас бие гүйцсэн эмэгтэй үтрээний орчинтой төстэй болсон байх боловч шилжвэр бичил биетэн  3-5 хувь,  рН 6,0-8,5 байна. Харин насанд хүрсэн эмэгтэйд лактобацилл 95-98% эзлэнэ. Мөн гадна бэлэг эрхтэн, үтрээ, умайн хүзүүний сувагт байх хэвийн бичил организм харьцаа ялгаатай байдаг. Үтрээний үүдэвч хэсэгт жирэмсэн биш, эрүүл эмэгтэйд  агааргүйтэн  32-45%, үтрээнд 60%, умайн хүзүүнд 84% байдаг.

Үтрээний микрофлор нь ферментын, эрдэс витамины, дархлааны  тогтолцоонд чухал үүрэгтэй. Цэвэрших үед эстроген дааврар буурсантой холбоотой шээс бэлгийн замын салстын хучуур эдийн хатангиршил явагдаж лактобацилын тоо хэмжээ бага болно.  Үтрээний шүүрлийн өнгө, үнэр, хэмжээ сарын тэмдэг ирэх үе, ажлын ачаалалын улмаас биеийн эсэргүүцэл сулрах, дааврын солилцооны алдагдал,  эмийн зохисгүй хэрэглээ, халдвар авсан тохиолдолд өөрчлөгдөж болно. Өвөрмөц шинж тэмдэгүүдээр илэрдэг.

ТРИХОМОНИАЗЫН ХАЛДВАР:

Трихомониаз нь паразит эгэл биетэн. Үүсгэгч эмэгтэйн  үтрээнд, эрэгтэйд сүвэнд байрлаж, хөөсөрхөг, муудсан загасны үнэртэй, шар ногоон ялгадас үтрээнээс гарна. Гадна бэлэг эрхтэн үрэвсэж, загатнах, улайх,  бэлгийн харьцааны үед, шээх үед хорсож өвдөнө. Эрэгтэй, эмэгтэйд адилхан  бэлгийн замаар дамжина.

 

БАКТЕРИЙН ГАРАЛТАЙ ҮТРЭЭНИЙ ҮРЭВСЭЛ:

Үтрээнд байх нянгийн тэнцвэрт байдал алдаж, үтрээний ханыг жигд бүрхсэн, нэгэн төрлийн, цайвар өнгийн, ялзарсан загасны үнэр мэт эвгүй үнэртэй хэвийн бус ялгадас гарч, загатнах, бэлгийн хавьталын үед хорсож өвдөх, зарим тохиолдолд  нэгэн шинж тэмдэг илрэхгүйгээр явагдаж болно. Шинжилгээнд түлхүүр эс тодорхойлогдоно.
Эри оношилж, эмчилэхгүй үрэвсэл удаан үргэлжилвэл бэлгийн замын халдварт өртөх улмаар өндгөвч үрэвсэх, наалдац үүсгэх, байнгын өвдөлтэй болох, үргүйдэл, умайн гадуурх жирэмслэлт зэрэг хүндрэл үүсэх аюултай.

ДИСБАКТЕРИОЗ:

Candida төрлийн мөөгөнцөрөөр үүсгэгддэг. Гол шалтгаан нь антибиотик замбараагүй хэрэглэх, дархлаа буурах, бодисын солилцооны хямрал, гормон эмчилгээний үед бас тохиолдож болно.Эмэгтэйд илрэх шинж тэмдэг тодорхой  гадна бэлэг эрхтэн ба үтрээнд загатнах, өвдөх шинж илэрч мэдрэгддэг. Түүнчлэн их хэмжээний цагаан ээдмэг зүйл бэлэг эрхтнээс ялгарана. Эрэгтэйчүүдэд мөгөнцөрийн шинж тэмдэг тийм ч тод илэрдэггүй.

ЗАГ ХҮЙТЭН:

Өвөрмөц үүсгэгчээр үүсгэгдсэн үтрээний үрэвсэл нөхөн үржихүйн эрхтний үйл ажиллагааг богино хугацаанд гэмтээх алсын хор хөнөөл ихтэй.

Тухайлбал заг хүйтэн Нейссерийн гонококк (Neisseria gonorrhoeae) хос коккоор   үүсгэгдэж, шээс бэлэг эрхтний салст бүрхэвчийг гэмтээдэг бэлгийн замаар дамжих халдварт өвчин. Эрэтэйчүүдэд шинж тэмдэг тод илэрдэг.

Өвчний үүсгэгч гонококк нь ихэвчлэн эрэгтэйчүүдэд шээсний суваг, эмэгтэйчүүдэд умайн хүзүү, шээсний суваг, бага насны охидод  бэлгийн уруул, үтрээний салстыг үрэвсүүлж улмаар өндгөвч, умайн үйл ажиллагаа хямарч үргүйдэлд хүргэдэг.

Үтрээний эрүүл ахуй  нөхөн үржихүйн эрхтний  байдлыг илэрхийлэх толь учраас  үтрээгээ эрүүл байлгах, хэвийн бус үтрээний ялгадас гарах тохиолдолд цаг алдалгүй мэргэжлийн эмчид хандаж байх нь таныг умайн хүзүүний шархлаа, умайн хүзүүний хавдар болох хавдрын урьдал өвчнөөс бүрэн сэргийлэх боломжийг бүрдүүлнэ.