Төв аймгийн Борнуур суманд хүнсний ногоог шууд борлуулах цэг байгуулагдлаа

Япон улсын Жайка байгууллагын “Өвсний үндэс” төслийн хүрээнд Төв аймгийн Борнуур суманд “Төмс хүнсний ногоо”-г шууд борлуулах цэг байгуулагдаж нээлтээ /2017.09.12/ хийлээ. Нээлтэд Япон улсын Жайка олон улсын байгууллагын “Өвсний үндэс” төслийн баг, ХХААХҮЯ-ны ГТБХЗГ-ын ахлах мэргэжилтэн М.Ариунболд, Н.Оюунсувд болон бусад албаны төлөөлөл оролцлоо.  Шууд борлуулах цэг ажиллаж эхэлснээр ногоочдын гар дээрээс шууд хэрэглэгчдийн гарт ямар нэгэн өртөг нэмэгдэлгүйгээр хүрч байгаагаараа энэхүү цэгийн онцлог юм.