Монголын сагсан бөмбөгийн дээд лиг эхэллээ

Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг дээд лигийн 30 дахь улирлын тоглолт албан ёсоор эхэллээ.

Лигт эрэгтэй 10, эмэгтэй зургаан баг өрсөлдөх бөгөөд 2024-2025 оны улирын тэмцээн долоон сар орчим хугацааны турш үргэлжилнэ. Нээлтийн тоглолтын үеэр өнгөрсөн улирлын аваргаар тодорсон “Хасын Хүлэгүүд”-ийн эрэгтэй, эмэгтэй баг аваргын бөгжөө гардан авч “Никитон” хамтлаг уран бүтээлээ хүргэсэн юм.

Лигийн тоглолт долоо хоног бүрийн мягмар, пүрэв, бямба, ням гарагт “UG Arena” спорт цогцолборт болно.

Шинэ улирлын эхний тоглолтуудын үр дүнг хүргэе.

BCH Knights 81:85 Дархан Юнайтед

Хасын Хүлэгүүд 65:71 Улаанбаатар Амазонс /эм/

Хасын Хүлэгүүд 66:59 Бишрэлт Металл

Аравт 78:66 М Винкс эм/

Еэс Ти Эл Жи 92:80 Эрдэнэт Майнерс

Эс Жи Апэс 95:84 Налайх Бизон

Маргааш болох тоглолтын хуваарь

15:40 цагт: Улаанбаатар Амазонс vs Мон Поп

18:10 цагт: Эрдэнэт Майнерс vs Налайх Бизон

20:40 цагт: Сэлэнгэ Содонс vs Хасын Хүлэгүүд 

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here