Нийслэлийн 50 байршилд 75.5 км авто замыг шинэчилжээ

Нийслэлийн хэмжээнд энэ онд зам засварын ажлыг эрчимтэй хийж буй.

Өнгөрсөн долоодугаар сараас эхэлсэн зам засварын ажил дуусах шатандаа орж байна. Одоогийн байдлаар нийслэлийн 50 байршилд 75.5 км авто замыг шинэчилсэн бөгөөд өнгөрсөн жилүүдэд хийж байгаагүй томоохон ажил болов.

Хамгийн сүүлд л гэхэд өнөөдөр өглөө зургаан байршилд зам засварын ажил хийж дууссан. Зам засварын ажлын хүрээнд авто замыг асфальт бетоноор хучиж, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, шинээр ус зайлуулах шугам сүлжээ суурилуулах, тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг ажил гүйцэтгэжээ. 

Тэгвэл одоо Тахилтын уулзвараас “Найрамдал” зуслан чиглэлийн авто замыг шинэчлэх ажил үргэлжилж байгаа бол өнөөдрөөс “Скай ресорт”-ооc Их тэнгэр хүртэлх замыг найм хоногийн хугацаанд хааж, засварлах ажил эхэлсэн байна.

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here