“Эрүүл Монгол Хүнс” үзэсгэлэн, худалдааны хүрээнд шилдэг бүтээгдэхүүн шалгаруулах тухай

“ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮНС” ҮЗЭСГЭЛЭН, ХУДАЛДААНЫ ХҮРЭЭНД  ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

Шагналын төрөл:

  1. Гран при – 1
  2. Хүнсний экспортын шилдэг бүтээгдэхүүн –1
  3. Хүнсний импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн – 1
  4. Хүнсний дэвшилтэт савлагаатай шилдэг бүтээгдэхүүн – 1
  5. Орон нутгийн хүнсний шилдэг бүтээгдэхүүн – 2

Номинацийн шалгуур үзүүлэлт, бүрдүүлэх материал:

Шагналын

төрөл

Шалгуур үзүүлэлт Бүрдүүлэх материал
1 Хүнсний экспортын

шилдэг бүтээгдэхүүн-1

  • Экспортолсон бүтээгдэхүүний тоо, өөрчлөлт;
  • Экспортын үнийн дүн, өөрчлөлт;
  • Экспортын зах зээлийн төрөлжилт; /улсын тоо/
  • Шим тэжээллэг чанар;
  • Стандартчилал
  • Гаалийн газрын тодорхойлолт;

/2016, 2017 оны эхний 8 сарын байдлаар/

  • Тохирлын гэрчилгээ /хуулбар/;
  • Компанийн мэдэгдэл;
  • Бүтээгдэхүүний каталоги /2 хуудас/;
  • Барааны тэмдгийн гэрчилгээний хуулбар.
2 Хүнсний импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн-1
  • Импортыг орлосон үнийн дүн, өөрчлөлт;
  • Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо, өөрчлөлт;
  • Шим тэжээллэг чанар;
  • .Стандартчилал
  • Тохирлын гэрчилгээ /хуулбар/;
  • Компанийн мэдэгдэл;
  • Бүтээгдэхүүний каталоги /2 хуудас/;
  • Барааны тэмдгийн гэрчилгээний хуулбар.
3 Хүнсний дэвшилтэт савлагаатай шилдэг бүтээгдэхүүн-1
  • Савлагааны төрөл, хэмжээ;
  • Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо, өөрчлөлт;
  • Шим тэжээллэг чанар;
  • .Стандартчилал
  • Тохирлын гэрчилгээ /хуулбар/;
  • Компанийн мэдэгдэл;
  • Бүтээгдэхүүний каталоги /3 хуудас/;
  • Барааны тэмдгийн гэрчилгээний хуулбар.
4 Орон нутгийн хүнсний шилдэг бүтээгдэхүүн-2
  • Нийгмийн хариуцлага;
  • ;Стандартчилал
  • Шим тэжээллэг чанар;
  • Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо, өөрчлөлт.
  • Тохирлын гэрчилгээ /хуулбар/;
  • Компанийн мэдэгдэл;
  • Бүтээгдэхүүний каталоги /3 хуудас/;
  • Барааны тэмдгийн гэрчилгээний хуулбар.
5 Гран при-1 Дээр дурдсан шилдэг бүтээгдэхүүнд шалгарсан бүтээгдэхүүнүүдээс хүнсний боловсруулах салбарын өрсөлдөх чадвар, хөгжилд чухал хувь нэмэр оруулахуйц нэг бүтээгдэхүүнийг шалгаруулна.

Шагналд бүтээгдэхүүний нэр дэвшүүлэх:

Шалгаруулалтад оролцох хүсэлтэй тухайн аж ахуйн нэгж шалгаруулалтын зөвхөн нэг номинацид бүтээгдэхүүний нэр дэвшүүлэх боломжтой.

Нэр дэвшүүлэх хугацаа:

Шалгаруулалтад бүтээгдэхүүний нэр дэвшүүлэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд дээр дурдсан шалгуур үзүүлэлтийг хангахуйц хэмжээнд бүрдүүлэх материалаа бэлтгэж 2017 оны 9 дүгээр сарын 21, 22-нд 09.00-17.30 цагт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 504 тоот өрөөнд ирүүлнэ. Хугацаа хоцорсон материалыг хүлээж авахгүй.

Шагнал гардуулах:

Шилдэг бүтээгдэхүүний шагналыг 2017 оны 9 дүгээр сарын 25-нд буюу “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээний хаалтын үеэр гардуулна.

Холбоо барих утас: 261962.