МАН-ын бүлэг дахин завсарлага авлаа

НИТХ-ын XI хуралдаан өнөөдөр үргэлжилж, даргаа сонгох байв. Гэвч НИТХ дахь МАН-ын бүлэг дахин завсарлага авснаар энэ асуудал хойшлогдлоо.

НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун "Дахин санал хураалт уу, дахин нэр дэвшилт үү гэдэг маргаантай асуудал тулгарлаа. Тиймээс нэгдсэн байр суурьд хүртэл завсарлага авах хүсэлт гаргаж байна" хэмээн ирэх долоо хоногийн даваа гариг хүртэл завсарлага авах хүсэлт тавьснаар хуралдаан завсарлалаа.

НИТХ-ын даргыг өнгөрсөн долоо хоногт сонгох байсан. Гэвч нэр дэвшигчдийн санал тэнцсэн учраас МАН-ын бүлэг завсарлага авсан. Харин завсарлагын хугацаанд МАН-ынхан нэгдсэн байр сууринд хүрээгүйгээс дахин завсарлага авлаа.

НИТХ-ын даргад төлөөлөгч Д.Баярсайхан, С.Амарсайхан нар нэр дэвшиж буй юм.