“Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд” сэдвээр гурван хэлэлцүүлэг болно

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Б.Баярбаатар, М.Ганхүлэг, Б.Уянга нар Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Ерөнхий хяналтын сонсголын хүрээнд гурван дэд хэлэлцүүлгийг долоо хоног бүрийн лхагва гарагт зохион байгуулах аж. Тодруулбал, энэ сарын 15-нд “Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд” сэдэвт дэд хэлэлцүүлгийг хийнэ. Хэлэлцүүлгээр агаарын бохирдлоос хүн амын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, хянах, тандах чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого болон холбогдох судалгааны тойм, баримт нотолгоог сонсоно.

Мөн 22-ны өдрийн хэлэлцүүлгийг “Зуух, түлшний хяналт, стандартын асуудал” сэдвээр, 29-ний өдрийн хэлэлцүүлгийг “Эрх зүйн орчин, санхүү, хариуцлага” сэдвээр тус тус зохион байгуулахаар төлөвлөжээ.

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here