Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлтийг carplate.ulaanbaatar.mn цахим системээр авч эхэллээ.
Нийслэлийн Автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төвийн дарга Э.Ниндэв ярихдаа, “Иргэд тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх carplate.ulaanbaatar.mn цахим системтэй танилцах хугацаа дуусаж, албан ёсоор захиалга авч эхэллээ. Туршилтын хугацаанд 9 мянга гаруй иргэн системд нэвтэрсэн. Систем маш энгийн, ойлгомжтой. Иргэд дан систем ашиглан тус систем рүү нэвтэрнэ. Дугаар авах тээврийн хэрэгслийн арлын дугаарыг оруулснаар тодорхой шалгуураар тухайн тээврийн хэрэгслийг 100 хүртэл оноогоор үнэлж, эрэмбэлнэ. Ингэхдээ улсын дугаар олгох хязгаарыг барих юм. Иргэд улсын болон олон улсын чанартай авто зам ашигласан төлбөр, нийслэлээс орсон, гарсан ямар нэг өр төлбөргүй байх үндсэн шалгуурыг биелүүлэх хэрэгтэй” хэмээснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.
Сүүлийн жилүүдэд үйлдвэрлэсэн, цахилгаан болон зөв хүрдтэй зэрэг шалгуураар хамгийн дээд оноо авсан тээврийн хэрэгсэлд сул байгаа дугаар олгох мэдээллийг бүтгэлтэй утасны дугаарт нь илгээх юм. Энэ нь дугаар олгодог бус дугаар олгонх дарааллыг бүртгэж буй систем юм.