“Утааны асуудал: Стандарт, хяналт” сэдэвт хэлэлцүүлэгт оролцох иргэдийн хүсэлтийг авч эхлэв

“Утааны асуудал: Стандарт, хяналт (зуух, түлшний технологи)” сэдэвт хэлэлцүүлэг энэ сарын 22-нд Төрийн ордонд болно.

Хэлэлцүүлгийг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2024 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн 07 дугаар тогтоолоор байгуулсан Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг зохион байгуулах юм. 

Хэлэлцүүлэгт оролцох иргэдийн хүсэлтийг энэ сарын 20-ныг хүртэлх хугацаанд бичгээр болон цахим шуудангийн хаягаар хүлээн авч эхэлсэн байна. Зохион байгуулах танхимын багтаамжаас хамаарч оролцогчийн тоо хязгаартай байх аж. Оролцогчдыг иргэний үнэмлэх эсвэл цахим үнэмлэх /e-mongolia/-ийг нь шалган Төрийн ордонд нэвтрүүлэх юм байна.

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here