Зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солиорой

Ус цаг уур орчны хүрээлэнгээс  өгсөн мэдээллээр энэ сарын 06-нд зарим газраар, 7-8-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна. Цаг агаарын байдлаас шалтгааланзамдаваахаагдах, хальтиргаагулгааүүсэххүндрэлучирчболзошгүйбайна.   Иймд иргэд,  жолооч та бүхэн  орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо замын зорчих хэсэг гадаргууны байдалд тээврийн хэрэгслийн хурдаа зөв сонгож аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцохоос гадна тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаарай. Мөн зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солих, дулаан хувцас,  шатахууны нөөцөө сайтар бэлтгэх, Ус цаг уур орчны хүрээлэнгээс  өгч буй цаг агаарын мэдээнд анхаарах, онцын шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байхыг Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс зөвлөж байна.