“Хасын хүлэгүүд” баг хүрэл медаль хүртэв

Дээд лигийн энэ оны аварга “Хасын хүлэгүүд” баг АНЭУ-ын Абу Даби хотод болсон “BCL Asia” буюу 2025 оны Азийн Аваргуудын лигийн тоглолтоос хүрэл медаль хүртлээ. 

Тэд медалийн төлөөх тоглолтод АНЭУ-ын “Шабаб Аль-Ахли” багийг 84:79-өөр хожсон юм.

Монголын лигийн аваргууд хэсгийн шатанд Хятадын аварга “Зежиан Гуанша Лионс” хожиж, Ираны аварга “Табиат Баскетболл”-д хожигдсон. Хэсгийн тоглолтод үзүүлсэн амжилтаараа шөвгийн наймд шалгарч, энэ шатанд Филиппиний лигийн аварга “Миралко Болтс”-ыг 83:78-аар буулган авснаар шөвгийн дөрөвт Японы В1 лигийн аварга “Үцүномияа Брэкс”-тэй тоглож хожигдсон билээ. 

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here