К.Ёолк жүдо бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Унгар улсын Будапешт хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-нд Монголын дөрвөн жүдоч өчигдөр хүч үзсэнээс эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд К.Ёолк хагас шигшээд Бразилын бөхийг торгуулиар ялж, хүрэл медаль хүртлээ.

Монголын жүдо бөхийн ДАШТ-ий 32 дахь медаль, 19 дэх хүрэл медальтан Ё.Ёолк болсныг Биеийн тамир спортын улсын хороо мэдээлэв.

Жүдо бөхөөр Монголын тамирчид ДАШТ-ий анхны хүрэл медалийг 1989 онд Д.Баттулга, анхны мөнгөн медалийг 1989 онд О.Балжинням, анхны алтан медалийг 2009 онд Х.Цагаанбаатар нар хүртэж байжээ.