Цэрэг татлага энэ сарын 20-ны өдөр эхэлнэ

Нийслэлийн хэмжээнд 2017 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 20-ны өдөр болно. Цэргийн жинхэнэ албаны татлагад 18-25 насны залуус хамрах юм.
Цэргийн жинхэнэ албаны татлагад 18-25 насны залуус хамрах юм.

Зарлан дуудах мэдэгдэл авсан боловч тогтоосон хугацаанд, заасан газар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, цэрэг татлагаас зайлсхийсэн иргэнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог болсон.

Цэргийн албаны тухай хуульд нутгийн захиргааны анхан шатны нэгж /баг, хороо/-ийн байранд тогтоосон хугацаанд ирж цэргийн бүртгэлд хамрагдах, цэргийн үүрэгтний үнэмлэхийг хаяж, үрэгдүүлэхгүй байх, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд нөхөж авах, цэрэг татлагын үеэр гурван сараас дээш хугацаагаар гадаад улсад зорчих бол энэ тухайгаа мэдэгдэх, өөр газар шилжин суурьших тохиолдолд тухайн оршин суугаа газрынхаа цэргийн бүртгэлээс хасуулж, шилжин очсон газраа цэргийн бүртгэлд бүртгүүлэх гэж заасан байдаг.

Тиймээс иргэний энэ үүргээ биелүүлэхийг нийслэл, дүүргийн цэргийн штабуудаас анхааруулж байна.