Оюутолгойн Монголын мэдлийн 34 хувийг зарна гэнэ

Оюутолгойг гадны хөрөнгө болгож газар доорх байгалийн баялагаа үнэгүй тавиад туучих нь гэх мэдээлэл сошиалаар хүчтэй тараад байна. Учир нь өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын чуулганы хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ хуралдаанаар хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин гишүүн "Оюутолгойн Монголын мэдлийн 34 хувийг хэрхэн зохицуулах вэ" хэмээн асуухад ЗГХЭГ-ын  дарга Ж.Мөнхбат "Оюутолгойн гэрээн дээр Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа Дубайд очиж өөрчлөлт оруулсан. Энэ гэрээ нь Монгол Улсад үр өгөөж багатай гэсэн асуудал байгаа. Монголын талын 34 хувь үр өгөөжөө өгөхгүй бол зарвал яасан юм бэ гэдэг асуудал хөндөгдөж байх шиг байна. Оюутолгойн 34 хувийг шууд зарна гэж хэлэхэд хэцүү. Дээр нь нийгэм, ард түмэн хэрхэн хүлээж авах вэ гэдэг асуудалтай" гэсэн юм. Үүнийг үүнээс үзэхэд мэргэжлийн гэх тодотголтой одоогийн Засгийн газар ямар нэгэн зүйлийн хариуд монголчуудын баялаг "Оюутолгой"-н ордыг гадныханд өгөхөөр тохиролцоо хийчихсэн юм биш биз дээ.