Д.Гантулга: Би ордонд бандааш ярьсан нь хуулиар хориглосон, ёс зүйг зөрчсөн хэрэг биш

УИХ-ын гишүүн Д.Гантулга Төрийн ордонд хувийн асуудлаар мэдээлэл хийсэн нь ёс зүйд нийцэхгүй гэж өмгөөллийн "Веритас партнерс" ХХН-ээс өнгөрсөн есдүгээр сард УИХ-ын Ёс зүйн дэд хороонд хандсан. Тэгвэл уг гомдлын дагуу өнгөрсөн сард УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдаж, УИХ-ын гишүүн Д.Гантулгаас өөрөөс нь тайлбар авах ёстой гэсэн шийдвэр гаргасан. Энэ дагуу УИХ-ын гишүүн Д.Гантулга бичгээр тайлбар өгчээ. Уг тайлбарыг нь Ёс зүйн дэд хорооноос өмгөөллийн Веритас Партнерс ХХН-д энэхүү тайлбарыг хүргүүлжээ.

Эрхэм гишүүн Д.Гантулга Ёс зүйн дэд хороонд бичгээр өгсөн тайлбарт "УИХ-ын гишүүн Д.Гантулга миний бие Ёс зүйн дэд хороонд ирүүлсэн хүсэлттэй танилцаж, дараах тайлбарыг хүргүүлж байна. Тус хүсэлтэд 2017 оны долдугаар сарын 6-ны өдрийн хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариулсныг үндэслэл болгож намайг УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг зөрчсөн үйлдлүүд гаргасан мэтээр тайлбарлажээ. 2017 оны долдугаар сарын 6-ны өдөр УИХ-ын чуулганы танхимын үүдэнд тухай үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16 “Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй”, УИХ-ын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5.8, 5.11 дэх заалттай нийцүүлэн гишүүний хууль ёсны эрх ашиг сонирхол нэр төрийг хамгаалан сэтгүүлчдийн асуусан асуултад хариулсан болно. Энэ нь хуулиар хориглосон,  ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн үйл ажиллагаа биш юм” гэх тайлбарыг хүргүүлээд байна.

Эргэн сануулахад, тэрбээр ийнхүү сэтгүүлчийн асуултад хариулсан билээ. 

1 сэтгэгдэл

  1. Ордныхон бандааш өмсдөггүй гэдгийг тэр сэтгүүлч хүүхэн маш сайн мэдэж байсан байна ш дээ. хэ хэ. яг л ийм утгатай асуудал яригдаад байгаа юм шиг байгаа юм

Comments are closed.