Бойтогон гутал нурууны өвчин үүсгэдэг гэнэ

Сүүлийн үед манай охид бүсгүйчүүд бойтогон гутлыг ихээр өмсөх болсон. Хөлд эвтэйхэн, дулаахан энэ гутал хүний биед тийм ч сайн нөлөөтэй биш гэнэ. Учир нь бойтогон гуталны ул хэтэрхий зөөлөн учраас өлмий, өсгийд алхахад тулж өгөх хатуу улгүй. Иймээс бойтгийг удаан өмсөх юм бол хөлний ул тэгширч, биеийн жинг тэнцүү хувааж өгөөгүйгээс болж шагайны болон нурууны өвчин үүсгэх магадлалыг ихээр бий болгодог гэнэ.

Австралиас гаралтай энэ дулаахан гутал моод болоод удаж байгаа учир одоо хүүхдийнх, тэр ч бүү хэл эрчүүдийнх ч гэж гарсан. Тэгвэл дэлхийн эмч нар бойтгон гуьал өмсөхгүй байхыг уриалж байна. Учир нь ортопед мэс заслын эмчийн баталж байгаагаар, маш зөөлөн гутал өмсдөг хүний нурууны яс өөрчлөгддөг, үүний зэрэгцээ бие махбодийн ерөнхий бүтэц ч өөрчлөгдөнө. Ингээд өвдгөнд ирэх ачаалал нэмэгдэнэ, яг л дотор талаасаа нурж байгаа мэт. Хөлийн хэлбэр “Х” болж өөрчлөгдөнө. Үр дагавар үүгээр дуусахгүй, үе мөч хоорондоо үрэгдэж мөгөөрсний гэмтэлд хүргэнэ.

Хэрвээ эрүүл хөлтэй хүмүүст зөөлөн гутлыг богино хугацаанд л өмсөхийг зөвлөнө – 30 минутаас илүүгүй. Хэрвээ үе мөчний холбоос нь төрөлхийн сул эсвэл нуруу нугас, тулгуур эрхтний ямар нэгэн асуудалтай л бол энэ гутлаас бүрмөсөн татгалзах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд үзэж байгаа ажээ.