АН-ын гишүүд хөдөө орон нутагт ажиллаж байна

УИХ-ын даргын зөвлөлийн хурлаар баталсан хуваарийн дагуу шинэ долоо хоногийн эхний өдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдана.  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд, АН-ын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис Хаан” танхимд тус тус болох учиртай. Бүлгүүд энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх Төв банкны тухай хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төсөл зэргийг хэлэлцэж байр сууриа нэгтгэх ёстой. Тэгвэл УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд хөдөө орон нутагт ажиллаж байгаа учир өнөөдөр хуралдахгүй аж. Тус намын бүлэг  ирэх лхагва гарагт /2017.11.29/ бүлгийн хурлаа хийхээр төлөвлөсөн байна.