Оройн оргил ачаалалтай үед нэмэлтээр 90 автобус үйлчилгээнд гаргана

Нийслэлийн тээврийн газраас оройн оргил ачаалалтай үеэр 10 чиглэлд 19:30-22:00 цагийн хооронд 90 гаруй тээврийн хэрэгсэл нэмэгдүүлэх зохицуулалт хийсэн байна.

Тодруулбал, Ч:1 “5 шар-Офицеруудын ордон”, Ч:3 “Зүүн салаа-Халдвартын эмнэлэг”, Ч:7 “Нисэх-Төв номын сан-7 буудал -Зунжин”, Ч:30а “Жанжин клуб-Зүүн 4 зам-МУБИС-Ард кино театр”, Ч:30б “Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-МУБИС-Ард кино театр”, Ч:31 “Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн автобааз”, Ч:47 “Орбит -Ард кино театр”, Ч:51 “3,4-р хороолол-МУИС–Дүнжингарав худалдааны төв”, Ч:57 “Улаан чулуут-Их наран-МУИС”, Ч:59 “ХМК-Офицеруудын ордон” гэсэн чиглэлд автобусны тоог нэмэгдүүлжээ.

Мөн оройн оргил цагаар ачаалал ихтэй дундын зогсоолуудаас буюу МУБИС-Улаан чулуут, Ард кино театр -Орбит, Дүнжингарав худалдааны төв зогсоолоос төв замаар 3,4-р хороолол, Офицеруудын ордоноос- ХМК чиглэлүүдэд 17:30-19:20 цагийн хооронд 20-30 минутын давтамжтайгаар чиглэл тус бүрт 2-3 автобус явуулах төлөвлөлт хийснийг өнөөдрөөс ажил хэрэг болгож байна.