МАХН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзав

Монгол Ардын Хувьсгалт намын дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх өчигдөр хэлэлцэв.

Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд тус намын дүрэмд өөрчлөлт оруулахдаа Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагаа зөрчсөн гэж үзсэн байна. Тиймээс энэ талаар гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан аж.