Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа

default

Нийслэлд шинэ жилийн уур амьсгал орж, арванхоёрдугаар сарын эхний долоо хоногт Төв талбайн сүлд модыг засаж, сүндэрлүүлсэн. Тэгвэл тус сүлд модны гэрлийг өчигдөр асаалаа.

Тус мод 22 метр өндөр бөгөөд 2008 онд авч, 2016 онд засаж сэлбэн, гэрэлтүүлэг болон тоглоомыг нэмэгдүүлсэн байдаг. Өнгөрсөн жил гаднах бүрмэлийг шинэчилжээ. Энэхүү модыг 450 шилмүүс, 4000 жижиг тоглоом, 950 лед гэрэл, 50 гэрэлтдэг тоглоомоор чимэглэжээ. 

Төв талбайд уламжлал ёсоор мөсөн хотхон байгуулах ажил өнгөрсөн баасан гаргаас эхэлсэн. Үүнээс гадна аж ахуйн нэгжүүд Төв талбайд өөрсдийн сүлд модоо засаж, хотхон байгуулах боломжтой юм байна. 

Сонирхуулахад, дэлхийд хамгийн анх XV зуунд Герман улсад Зул сарын баярт зориулан сүлд модны гэрэл асаах ёслол болж байсан нь түүхэнд үлдсэн байдаг.