“Монгол адуучин” тэмцээний шилдгүүдийг тодрууллаа
Нийслэлийн аварга шалгаруулах “Монгол адуучин” тэмцээн өнгөрсөн бямба гарагт Хүй долоон худагт болж, 21 аймаг, есөн дүүргээс адуучид оролцож, хүч самбаагаа сорьсон билээ. Тодруулбал, морьтой саад сүлжих, марзай, гийнгооны уралдаан, сайхан наадамчин, сайн уургын морь, адуу, адуучдын магтаалын улсын уралдаанд 140 тамирчин 30 медалийн төлөө өрсөлдөж аваргаа тодрууллаа.
“Монгол адуучин” тэмцээний тэргүүн байрт Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын харьяат Д.Сумъяасүх...
"Ирээдүйн мистер-2025" хотын аварга шалгаруулах тэмцээн болно
Монголын Бодибилдинг фитнессийн холбооноос оюуны өмчийн газраар баталгаажсан 28 дахь удаагийн "Ирээдүйн мистер-2025" Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 29-ний өдөр Zaisan hill event hall-д зохион байгуулна. Тэмцээн нийт 15 төрлөөр 30 ангилалтай болно. Давхардсан тоогоор 400 гаруй тамирчин оролцох юм. Энэ жилийн тэмцээнийг нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж байгаа онцлогтой. Нийслэлээс хүн амын эрүүл мэндийг дэмжих, нийтийн биеийн...
Улсын аварга О.Хангай сар шинийн барилдаанд дараалан түрүүллээ
Билгийн тооллын XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх хөхөгчин модон могой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх улсын аварга О.Хангай түрүүлж, Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Даян” дэвжээний бөх, улсын заан М.Лхагвагэрэл үзүүрлэлээ.
Улсын аварга О.Хангай сүүлийн 10 жилд сар шинийн...
Шагайн харваачдад улсын цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, Үндэсний Их баяр наадмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 12.5 дахь хэсэгт заасан болзол хангасан шагайн харваачдад улсын цол олголоо.
Монгол Улсын үлэмж дархан мэргэн
Буяндэлгэрийн Мөнхбаатар /Дорноговь аймгийн Айраг сумын уугуул/
Бямбын Пүрэв /Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уугуул/
Монгол...
Уяачдад улсын цол хүртээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Үндэсний Их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4, 10.7, 10.9 дэх хэсэгт заасан болзол хангасан уяачдад улсын цол олголоо.
Монгол Улсын Тод манлай уяач цолыг:
Пүрэвийн Батсайхан /Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул/
Хэнгэрэгийн Цогтсайхан /Төв...
“Бүргэдийн баяр” “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно
Нүүдэлчдийн ёс зан заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулах, залуу үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бүргэдийн баяр” 19 дэх жилдээ “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт гуравдугаар сарын 8, 9-нд болно.
Энэ удаагийн баярт Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ, Архангай аймгаас 22 бүргэдчин оролцохоос гадна Казахстан болон Киргизстан улсаас төлөөлөл оролцоно. Энэхүү баярыг тэмцээн, уралдааны хэлбэрээр зохион байгуулдаг бөгөөд үйл...
Цагаан сарын барилдааны тасалбар худалдаанд гарна
Билгийн тооллын XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан цуврал “Тарвалин” хийдийн нэрэмжит сумын цолтой болон залуу 586 бөхийн барилдаанаар үргэлжилж байна.
Тэгвэл өнөөдөр 10:00 цагт улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдааны тасалбарыг shoppy.mn сайтаар худалдаалах аж. Сар шинийн барилдааны нэг, хоёрын даваа энэ сарын 27-нд, 3-8-ын даваа 28-нд үргэлжилнэ. Түүнчлэн сар шинийн барилдаанд зодоглох...
Монголын шигшээ Гуамыг талбайд нь 11 онооны зөрүүтэй хожлоо
Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны С хэсэгт Хятад, Япон, Гуамын шигшээ багтай тоглож буй.
Хэсэгтээ дөрөв хожигдсон Монголын баг өчигдөр тав дахь тоглолтоо Гуамын талбайд хийж, 74:63-аар буулган авснаар анхны ялалтаа байгуулав. Тус тоглолтод Э.Маргад 16 оноо, есөн самбар, хоёр оновчтой дамжуулалт, дөрвөн бөмбөг таслалт, нэг хаалтаар багаа манлайллаа. Харин багийн ахлагч Б.Билгүүн 11...
Чингэлтэй дүүргийн сурагчид усан спортоор хичээллэж эхэллээ
Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг усанд сэлэлтийн суурь мэдлэгтэй болгох зорилгоор усан спортын анхан шатны сургалтад хамруулж, дүүргийн спорт хорооны бассейнд үнэ төлбөргүй хичээллүүлж эхэллээ. Энэ хүрээнд эхний ээлжид нийт 19 сургуулийн дунд ангийн 800 хүүхдийг хамруулаад буй. Мөн ирэх есдүгээр сараас дараагийн ээлжийн 800 хүүхдийг хамруулахаар төлөвлөж байна.
Усан спортын анхан шатны сургалтыг эхлэхээс өмнө сурагчдад танхимаар...
МУГТ Э.Цэндбаатарыг “ХАНГАРДИ“ одонгоор шагналаа
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг хүлээн авч уулзан баяр хүргэв. Хүндэтгэлийн уулзалтын эхэнд НИТХ-ын дарга А.Баяр "Бахархам ялалт байгуулсанд баяр хүргэе" гээд Нийслэлийн дээд шагнал "Хангарди" одонгоор, тамирчны дасгалжуулагч Жонатан Вальяг Нийслэлийн "Хүндэт тэмдэг"-ээр шагналаа.
Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар "Төв Азийн аваргын бүсийн төлөөх "Night of Champions Ulaanbaatar-2025" тэмцээнийг зохион байгуулахад дэмжлэг...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
5.1
°
C
5.1
°
5.1
°
60%
5kmh
40%
Пүр
7
°
Баа
10
°
Бям
10
°
Ням
-2
°
Дав
-1
°
- Advertisement -
