-12.9 C
Ulaanbaatar
Даваа, 11 сар 17, 2025

Нийгэм

"Түлш борлуулалтын цэгүүдийн үйл ажиллагаа жигдэрсэн"

Нийслэлийн хэмжээнд нийт 400 гаруй цэгт түлш борлуулж буй. Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин 314 дүгээр түлш борлуулах цэгт ажиллалаа. НЗД-ын орлогч А.Амартүвшин “Борлуултын цэгүүдийн үйл ажиллагаа жигдэрсэн. 400 орчим цэг ажиллаж байгаагаас 370 нь түлшний нөөцтэй хонож байна. Айл өрхүүдэд долоо хоногт долоон шуудай түлш худалдаж байна. 12 дугаар сараас эхлэн хагас коксон түлшид бүрэн шилжинэ. Нийт гал...

Баруун, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж шуурна

Ихэнх нутгаар өнөөдөр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгийн баруун хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг...

Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын барилгын ажил 89.39 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хотод хүн тээвэр болон транзит, нүүрс, эрчим хүч зэрэг дөрвөн төрлийн тээврээс бусад аюултай болон импортын ачаа барааг нэвтрүүлэхгүйгээр Хөшигийн хөндий, Оргоч уул дахь терминалаас түгээх дэд бүтцийг бий болгохоор Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд 3 дугаар зэрэглэлийн төмөр замыг барих бөгөөд нийт 102.5 км урт, 1520 мм царигтай, гурван өртөө, дөрвөн...

Ипотекийн зээлийн үлдэгдлийн 97.3 хувь нь хэвийн зээлийн ангилалд байна

 Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2025 оны 10 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.2 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 6.6 тэрбум төгрөгөөр их байна. Урьдчилсан гүйцэтгэлээр мөнгөний нийлүүлэлтийн 15.6 хувийг гадаад цэвэр актив, 84.4 хувийг дотоод цэвэр актив бүрдүүлжээ. Энэхүү дотоод цэвэр актив 38.0 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2024 оны мөн үеэс 4.3...

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт тав дахин нэмэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа. “Эвсэг” ХХК 2005 онд тансаг зэрэглэлийн нэхмэл болон гадуур хувцас үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд өдгөө салбартаа “Говь” ХК-ийн дараа хоёрдугаарт ордог компани болжээ. Жилд 500 тн түүхий ноолуурт анхан шатны боловсруулалт хийхээс гадна 200 тн ноолуур ээрч, 500 мянган ширхэг сүлжих, 150...

Баян-Өлгий, Увс, Ховдын ихэнх нутгаар зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс арваннэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвийг газрын ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээ болох ган, зуншлага, 2025-2026 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, цасны зузаан болон 11 дүгээр сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан төлөв зэрэг мэдээлэлд үндэслэн боловсрууллаа. Зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 2...

“Улаанбаатар трам” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ

Авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн чанар хүртээмжийг сайжруулахаар Улаанбаатар хотод олон төрөлт нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд Зунжин худалдааны төвийг хотын төвтэй, Яармагийг хотын төвтэй холбох “Улаанбаатар Трам” төслийг хэрэгжүүлнэ. Уг төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх бөгөөд бүрэн шинжилгээ хийж байна. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 22.4-р заалтын дагуу 2025.09.29-нөөс 2025.10.29-ний өдрүүдэд “Улаанбаатар Трам” төслийн талаар зах зээлийн судалгаа...

62 дугаар сургуулийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 62 дугаар сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа. Тодруулбал, тус сургуулийн өргөтгөлийн барилга угсралтын ажил 2018 онд эхэлсэн боловч цар тахлын улмаас удааширсан байв. Улмаар БШУ-ны сайдын 2024 оны 7 сарын 03-ны өдрийн эрх шилжүүлэх тухай тушаалаар яг сургуулийн өргөтгөлийн ажлыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид шилжүүлсэн юм. Ийн...

Туулын хурдны замын далангийн хөрс хуулалтыг хийж, түр зам тавьж байна

Нийслэлийн зүүн зах буюу Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх Туулын хурдны зам төслийн  ажил үргэлжилж байна. Туулын хурдны зам нийт зургаан эгнээтэй байх бөгөөд 32 км үргэлжилнэ. Мөн найман байршилд хоёр түвшний уулзвар, 13 байршилд 9.8 км урт гүүр, дөрвөн байршилд 190 метр урт туннельтэй байхаар төлөвлөсөн. Үүнээс хамгийн урт буюу Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр...

Дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилнэ

Нийслэлийн баруун болон урд бүсийн замын ачаалал, түгжрэлийг бууруулах зорилгоор Яармаг–Хархорин чиглэлд дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж буй. Дүүжин замын тээвэр нь нийт 4.2 км урттай, хоёр буудалтай. Нийт 19 тулгуур баганатай бөгөөд өнөөдөр хамгийн урт буюу 42 метр өндөр 14 дэх тулгуур баганыг суурилууллаа. Дүүжин замын тээврийн нийт барилга угсралтын ажил 48 хувьтай үргэлжилж байгаа юм. Өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
broken clouds
-12.9 ° C
-12.9 °
-12.9 °
52%
1kmh
75%
Мяг
-6 °
Лха
-9 °
Пүр
-7 °
Баа
-7 °
Бям
-7 °
- Advertisement -

Шинэ мэдээ