-22.9 C
Ulaanbaatar
Ням, 12 сар 29, 2024

Спорт

3Х3 сагсан бөмбөгийн Олимпын оноо олгох “Дэлхийн гран-при” Улаанбаатарт болно

НЗДТГ болон Монголын 3X3 сагсан бөмбөгийн холбоо хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд 3X3 сагсан бөмбөгийн төрлөөр олон улсын тэмцээн уралдаан, сургалт, бусад арга хэмжээг Улаанбаатар хотод зохион байгуулна. Тухайлбал, Олон улсын сагсан бөмбөгийн холбооны “Дэлхийн гран-при” тэмцээнийг Хотын даргын нэрэмжит болгон жил бүр зохион байгуулах юм. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Монголын 3X3 сагсан...

Ахмадын спортын их наадмаас хүрэл медаль хүртлээ

Хэнтий аймагт зохион байгуулагдсан “Ахмад мастeруудын спортын V их наадам”-д Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын аврагч, ахлах ахлагч Д.Ариунжаргал кросс гүйлтийн 5 км-ийн төрөлд хүрэл мeдаль хүртлээ. Тус тэмцээн энэ сарын 23-24-ний өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд 1000 гаруй тамирчин зургаан төрөлд өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан байна. Харин кросс гүйлтийн төрөлд нийт 200 гаруй тамирчин оролцсон юм.

“Улаанбаатар марафон 2023” олон улсын гүйлтийн тэмцээний бүртгэл эхэллээ

Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Энэ жил тус тэмцээнийг өдөрлөг хэлбэрээр НЗДТГ, Нийслэлийн биеийн тамир, спортын газар, “Хай пэймэнт солюшнс” ХХК /Hipay/, Монголын хөнгөн...

Ерөнхийлөгч тусгай олимпын зуны наадамд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Ц.Чинбат нар өнөөдөр Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн танхимд тусгай олимпын зуны наадамд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдыг хүлээн авч уулзлаа. Энэ сарын 8-22-ны өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо оюуны бэрхшээлтэй хүмүүсийн тусгай олимпын зуны наадам болох...

Өвлийн спортын тамирчдад олимпын тэтгэлэг олгов

Олон улсын олимпын хороо /ОУОХ/ болон Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ноос хамтран хэрэгжүүлж буй “Бээжин-2022” өвлийн олимпын наадмын эрх авах өндөр магадлалтай тамирчдыг дэмжин өнөөдөр тэтгэлэг олгов. Тус хөтөлбөр буюу “Athletes scholarship”-т гүйлтийн цанын Б.Ачбадрах, Д.Мөнхгэрэл, А.Энхтуул, гүйлтийн тэшүүрийн А.Зул нар хамрагдлаа. МҮОХ-ны Ерөнхийлөгч, “Бээжин-2008” олимпын аварга Н.Түвшинбаяр тэдэнд тэтгэлгийг олгож, спортын их амжилт хүсэв. ОУОХ, МҮОХ, Спорт холбоод болон тамирчинтай байгуулсан энэхүү дөрвөн талт хамтарсан...

Дэлхийн аварга өсвөрийн сагсанбөмбөгчид шагналаа хүртлээ

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо/ФИБА/-ноос зохион байгуулсан анхдугаар ур чадварын ДАШТ-д түрүүлсэн Монгол улсын 17 насны хөвгүүд Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяраас шагналаа авлаа. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпын алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр баг тамирчдад баяр хүргэж, сагсан бөмбөгийн спорт Монголд хурдацтай хөгжиж байгаад талархал дэвшүүлж улам их амжилт хүссэн юм. ФИБА-гаас дэлхий нийтийг хамарсан “COVID-19” халдвар дэгдсэнтэй холбоотой 17 насны сагсанбөмбөгчдийн Дэлхийн аварга шалгаруулах...

Нийтийн биеийн тамирыг дэмжихэд чиглэсэн спорт цогцолборууд ашиглалтад орлоо

Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, олон нийтийг хамарсан спортын арга хэмжээ зохион байгуулах, иргэдийн амарч, зугаалах орчныг нэмэгдүүлэхээр Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлж байна. Тодруулбал, энэ жил Чингэлтэй дүүрэгт хоёр спорт цогцолбор  ашиглалтад орлоо. 1000 ХҮНИЙ СУУДАЛТАЙ СПОРТ ЦОГЦОЛБОР АШИГЛАЛТАД ОРЛОО Үүний нэг нь Чингэлтэй дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт...

Б.Мөнгөнчимэг “Ташкент-2018” Гран при- д түрүүлж, алтан медаль хүртлээ

Узбекистан улсын нийслэлд өчигдөр жүдо бөхийн “Ташкент-2018” Гран при тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-д хүч үзсэн Б.Мөнгөнчимэг Монголын багийн 2 дахь алтан медалийг хүртлээ. Тэрбээр энэ удаагийн тэмцээнд Герман, Австри, Словак, Италийн жүдочдыг дараалан ялж “Ташкент-2018” Гран при тэмцээний алтан медалийн эзэн боллоо. Харин эрэгтэйчүүдийн 81 кг-д ур чадвараа сорьсон ОУХМ Н.Дагвасүрэн аваргын төлөөх барилдаанд Казахстаны жүдоч Хамза Дидарт ялагдаж мөнгөн медаль хүртлээ.

Ой тогтоолтын дэлхийн аварга болсон тамирчдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 30 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн баг тамирчдыг хүлээн авч уулзаж, баяр хүргэв. Өнгөрсөн хоёрдугаар сард цахимаар болсон энэ тэмцээнд 18 улсын 366 тамирчин ой тогтоолтын спортын 10 төрлөөр өрсөлдсөн байна. Нийлбэр дүнгээр олон улсын их мастер Нармандахын Мөнхшүр Дэлхийн хошой аварга болж, олон улсын их мастер...

Парисын Олимпод зодоглох жүдочид тодорлоо

Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийнхан Парисын Олимпод 10 жинд зодоглох эрхээ авсан бөгөөд жин тус бүрд барилдах жүдочдын нэр тодорчээ. Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ сарын 25-нд буюу 13 хоногийн дараа Олимпын бүсэд багтсан тамирчдыг албан ёсоор зарлаж, Олон улсын олимпын хороонд хувийн болон холимог багийн төрөлд өрсөлдөх орныг танилцуулна. Монголоос эмэгтэйчүүдийн 48 кг-д...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-22.9 ° C
-22.9 °
-22.9 °
70%
1kmh
40%
Дав
-15 °
Мяг
-15 °
Лха
-18 °
Пүр
-20 °
Баа
-16 °
- Advertisement -

Шинэ мэдээ