1.1 C
Ulaanbaatar
Мягмар, 4 сар 30, 2024

Спорт

Сар шинийн барилдаан зохион байгуулах хүсэлтийг УОК-т хүргүүлжээ

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос Улсын онцгой комисст энэ жилийн Сар шинийн бөхийн барилдааныг Бөхийн өргөөнд үзэгчгүй зохион байгуулах хүсэлт хүргүүлжээ. Барилдаан зохион байгуулах эсэх нь “Ковид-19” цар тахлын цаг үеийн нөхцөл байдал, тархалтын цар хүрээнээс ихээхэн шалтгаалах юм байна. МҮБХ-ны тэргүүний үүргийг түр орлон гүйцэтгэгч, дэд тэргүүн Ц.Магалжав: “Бөхчүүдээс уламжлалт Сар шинийн барилдаанаа өнгөрсөн жил цар тахлын улмаас зохион байгуулаагүй. Харин энэ жил зохион байгуулах...

М.Уранцэцэг, Д.Амартүвшин нар мөнгөн медаль хүртлээ

Жүдо бөхийн чансаа өндөр Токиогийн Их дуулга тэмцээнд оролцсон Монголын баг тамирчид хоёр мөнгөн медаль хүртээд байна. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-д хүчээ сорьсон дэлхийн аварга М.Уранцэцэг мөнгөн медалийн эзэн болов. Тэрбээр алтан медалийн төлөө дэлхийн аварга Японы Ами Кондотой барилдаж нэмэлт цагт даралтаар цэвэр ялагдлаа. М.Уранцэцэгийн хувьд Токиогийн Их дуулгаас 2013 онд мөнгө, 2016, 2017 онд дараалан мөнгөн медаль хүртэж байгаа юм. Токиогийн Их дуулга...

Монголын шигшээ 3х3-ын эрэгтэй, эмэгтэй баг хос хүрэл медаль хүртлээ

3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатны тоглолтууд Сингапурт үргэлжилж байна. Монголын эмэгтэй шигшээ баг Тайванийн шигшээ багийг 17:10 харьцаагаар хожиж хүрэл медаль хүртлээ. Мөн Монгол Улсын эрэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглож Шинэ Зеландын шигшээ багийг 21:18 харьцаагаар хожив. Ингэснээр Монголын шигшээ багийн эрэгтэй, эмэгтэй баг хос хүрэл медаль хүртэж тэмцээнийг өндөрлүүлж байна.

Л.Сосорбарам алт, Б.Хорлоодой мөнгөн медаль хүртжээ

Прага хотноо болсон жүдо бөхийн нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-д Лхагвасүрэнгийн Сосорбарам түрүүлж, Бишрэлтийн Хорлоодой мөнгөн мeдаль хүртжээ. Чeх улсын нийслэлд өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулсан тус тэмцээнд манай улсаас 6 жүдоч хүч, ур чадвараа сорьсон байна. Тус тэмцээн 11 орны 175 жүдоч оролцсон юм. Л.Сосорбарам эхний тойрогт хийлж, Франц, Герман, Азербайжаны бөхчүүдийг дараалан ялсан бол Б.Хорлоодой Румын, Франц, Хятадын бөхчүүдийг тус тус ялсан байна. Манай...

Өнөөдөр эмэгтэй 3х3 сагсчид болон Д.Сумъяа, Ц.Цогтбаатар нар хүчээ сорино

“Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын 3 дахь өдөр /2021.07.26/ Монгол Улсын шигшээ багийн тамирчдаас эмэгтэй 3х3 сагсан бөмбөгийн баг болон жүдо бөхийн эмэгтэй 57 кг, эрэгтэй 73 кг жингийн тамирчид олимпын тэмцээндээ хүч, хурд, ур чадвараа сорино. Токио хотын Аоми Урбан спортын парк /Aomi Urban sports park/-т болж буй эмэгтэй 3х3 сагсан бөмбөгийн төрөлд өрсөлдөж буй Монголын шигшээ баг...

Ерөнхийлөгч Азийн хэмжээнд амжилт гаргасан хоккейн тамирчдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шайбтай хоккейн “Азийн цомын тэмцээн-2018”-д түрүүлж алтан цом, медалийн эзэн болсон тамирчдыг хүлээн авч уулзлаа. Азид хоккейн төрлөөр Азийн аварга шалгаруулах тэмцээн болдоггүй бөгөөд зэрэглэл тогтоох цомын тэмцээнийг олон улсын хоккейн холбооноос жил бүр зохион байгуулдаг юм байна. Манай улсын хоккейн тамирчид энэ тэмцээнд сүүлийн найман жил оролцож дөрвөн хүрэл, нэг мөнгөн медаль авч байсан бол энэ жил алтан медаль авч,...

“Улаанбаатар марафон 2023” олон улсын гүйлтийн тэмцээний бүртгэл эхэллээ

Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Энэ жил тус тэмцээнийг өдөрлөг хэлбэрээр НЗДТГ, Нийслэлийн биеийн тамир, спортын газар, “Хай пэймэнт солюшнс” ХХК /Hipay/, Монголын хөнгөн...

П.Орхон олимпын эрхээ авлаа

Киргизстаны Бишкек хотод чөлөөт бөхийн “Парис-2024” олимпын эрх олгох тэмцээн болж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд Дэлхийн аварга, Азийн аварга, гавьяат тамирчин П.Орхон БНСУ-ын бөх И Хан Битийг цэвэр ялсанаар олимпын наадамд оролцох эрхээ авлаа. П.Орхон ”Парис-2024” олимпын наадамд оролцох эрх авсан Монголын чөлөөт бөхийн тав дахь, Монголын багийн 13 дахь эрх авсан тамирчин болов.

С.Батцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээх тухай зарлиг гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний шигшээ багийн тамирчин Соронзонболдын Батцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээх тухай зарлиг гаргалаа. Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсын Бөхийн чөлөөт барилдааны түүхэнд шинэ хуудас нээж, монгол хүний эрдэм ухаан, тэвчээр хатуужлын гайхамшгийг үзүүлэн, эх орныхоо нэрийг сайнаар...

Г.Угалзцэцэг гурав дахь удаагаа дэлхий аварга боллоо

Сонирхогчдын бодибилдинг фитнесийн дэлхийн аварга шалгаруулах ес дэх удаагийн тэмцээн энэ сарын 6-8-нд “Улаанбаатар палас”-ын их танхимд болж шилдгүүдээ тодрууллаа. Энэ жилийн дэлхийн аваргын тэмцээнд дэлхийн хошой аварга Г.Угалзцэцэг дахин тэргүүн байр эзэлж, гурав дахь удаагаа Дэлхийн аваргын алтан медаль хүртсэн байна. Монголын эмэгтэй тамирчид багаараа түрүүлж, алтан медаль хүртсэн бахдам амжилт үзүүллээ. Энэ удаагийн ДАШТ-д 40 орны 400 гаруй тамирчин, 100 гаруй албан төлөөлөгч, шүүгч,...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
1.1 ° C
1.1 °
1.1 °
51%
2kmh
0%
Мяг
14 °
Лха
15 °
Пүр
20 °
Баа
12 °
Бям
15 °
- Advertisement -

Шинэ мэдээ