-9.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 12 сар 18, 2025

Спорт

Ерөнхийлөгчийн нэрэмжит үүрд хадгалагдах цомыг О.Хангайд гардуулж өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн 2018 оны барилдаанд түрүүлсэн Ховд аймгийн Буянт сумын харьяат, Ховд бөхийн дэвжээ, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Зорчигч тээврийн нэтгэл компани, “Од” группийн бөх Монгол Улсын харцага Оргихын Хангайд Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг дурсгаж, амжилт хүслээ. Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын...

Олимпын оноо олгох “Улаанбаатар их дуулга-2022” зургадугаар сарын 24-нд эхэлнэ

"Парис-2024" зуны олимпын наадмын албан ёсны оноо олгож эхлэх “Улаанбаатар их дуулга-2022” өндөр зэрэглэлийн тэмцээнийг Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулах гэж буй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох жүдо бөхийн олон улсын тус тэмцээн зургадугаар сарын 24-26-ны хооронд “Steppe arena” буюу “Мөсөн өргөө”-д үргэлжилнэ. Монголын Жүдо бөхийн холбоо, Олон улсын жүдо бөхийн холбоо, Ерөнхийлөгчийн...

Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийтийн хөлбөмбөг” хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт туссан нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, дэмжих зорилтууд болон “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийтийн хөлбөмбөг” хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлнэ. Монголын хөлбөмбөгийн холбооноос санаачилсан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит хөтөлбөрийн нээлт Д.Сүхбаатарын талбайд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцлоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ үеэр хөлбөмбөгийн...

Хурдан морины унаач хүүхдүүдэд баяр хүргэж бэлэг гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага насны хурдан морины уралдаанд унасан хүлгээ түрүү магнай, аман хүзүүнд хурдлуулж, айрагдуулсан унаач хүүхдүүдэд гарын бэлэг гардуулж амжилт хүсэн ерөөлөө.

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд Улсын харцага О.Хангай түрүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд арав даван түрүүлсэн Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх Оргихын Хангайд “Улсын аварга” цол олголоо.

Чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн барилдаан болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн барилдаан болно Монголчууд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр шилдэг 128 бөхийн барилдаан энэ жил долоо дахь удаагаа 12 дугаар сарын 29-нд Бөхийн өргөөнд болно. Өмнөх зургаан удаагийн барилдаанд Улсын аварга С.Мөнхбат, Улсын харцага Б.Пүрэвсайхан нар тус бүр хоёр удаа, Улсын заан М.Өсөхбаяр, Улсын...

Дэлхийн аварга П.Орхонд Ланд-200 автомашин гардууллаа

Францын Парис хотноо болсон чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 63 кг-ын жинд тэргүүлсэн ОУХМ П.Орхон, түүнийг багш Ц.Цогтбаяр нарын амжилтыг чөлөөт бөхийн спортыг дэмжигч залуус болон “Аваргууд” академиас мялаалаа. Дэлхийн аварга, түүний баг хамт олныг баярлуулсан үйл явдал Спортын төв ордны өмнө боллоо. “Аваргууд” академи, “Бат Сол” ХХК-иас Дэлхийн аварга П.Орхонд Ланд-200 маркийн автомашин бэлэглэж, “Аваргууд академи ОХС” компаниас түүний багш, “Алдар” спорт хорооны...

“Бөртэ чоно 2023” наадам ирэх сарын 18-нд болно

Спортын салбарын оны шилдгүүдэд “Бөртэ чоно 2023” шагнал гардуулж өгөх ёслолын үйл ажиллагааг арванхоёрдугаар сарын 18-ны өдөр зохион байгуулахаар товложээ. МҮОХ-ны дээд шагнал болох спортын шилдгүүдэд олгодог "Бөртэ чоно"  наадмыг 2003 оноос эхлэн олгож эхэлсэн юм. Спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг тус наадам шилдгийн шилдэг тамирчин, шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин, шилдэг залуу тамирчин, шилдэг дасгалжуулагч, шилдэг шүүгч,...

Г.Ариунбаатарт цагдаагийн хошууч цол олголоо

“Чингис хаан” одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин, цагдаагийн ахмад Ганбаатарын Ариунбаатарт Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар цагдаагийн хошууч цол олголоо. Монгол Улсынхаа, монгол цагдаагийн нэрийг өндөрт өргөн, дэлхийд таниулж яваа түүнийг Цагдаагийн ерөнхий газрын дарга болон даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч уулзан, баяр хүргэж амжилт хүслээ. Тэрбээр “BBC Cardiff Singer of the World 2017” буюу “Дэлхийн дуучин-2017” уралдааны дэлхийн шилдэг 20 дуучинд шалгаран, хоёр төрлөөр өрсөлдөж,...

Чингэлтэй дүүргийн сурагчид усан спортоор хичээллэж эхэллээ

Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг усанд сэлэлтийн суурь мэдлэгтэй болгох зорилгоор усан спортын анхан шатны сургалтад хамруулж, дүүргийн спорт хорооны бассейнд үнэ төлбөргүй хичээллүүлж эхэллээ. Энэ хүрээнд эхний ээлжид нийт 19 сургуулийн дунд ангийн 800 хүүхдийг хамруулаад буй. Мөн ирэх есдүгээр сараас дараагийн ээлжийн 800 хүүхдийг хамруулахаар төлөвлөж байна. Усан спортын анхан шатны сургалтыг эхлэхээс өмнө сурагчдад танхимаар...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-9.9 ° C
-9.9 °
-9.9 °
79%
0kmh
40%
Баа
-20 °
Бям
-21 °
Ням
-16 °
Дав
-11 °
Мяг
-19 °
- Advertisement -

Шинэ мэдээ