ДАШТ: Ахлах ахлагч Ц.Дэлгэрцэцэг дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ
Казакстан улсын Астана хотноо зохион байгуулагдсан олон улсын Таеквондогийн 22 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Химийн ажиллагааны салбарын аврагч-тэсэлгээчин, ахлах ахлагч Ц.Дэлгэрцэцэг оролцож, дөрвөн мөнгө, хоёр хүрэл буюу нийт зургаан медалийн эзэн боллоо.
Дэлхийн 83 орны тамирчид оролцсон тус тэмцээний хувийн тулаан буюу -72 кг , хувийн...
Монгол залуус нохой чарганы аялалд өрсөлдөнө
Хойд туйлд болох “Fjallraven-2019” нохой чаргаар аялах эрхийн төлөө онлайн санал асуулга энэ сарын 15-наас албан ёсоор эхэлжээ. “Fjallraven” нохой чарганы уралдааны өмнөх жилүүдийн ялагчид Монголоос "цэнхэр үст" Э.Цэрэн 2015, АНУ бүсээс Б.Загдаа 2016, Бааска 2017, C.Номин 2018 нар байсан юм.
Энэ жилийн хувьд оролцох улс орнуудыг арван бүс болгон хувааснаас гурван бүсээс нь монгол эрчүүд өрсөлдөх ажээ. Хойд Америкаас “Номадик хайкинг” клубын Д.Түвшинбаяр, Шведээс...
Ц.Цогтбаатар Ташкентын Их дуулгын аварга боллоо
“Tashkent Grand Slam 2021” Их дуулгын эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд ОУХМ Ц.Цогтбаатар аваргын төлөө Казахстаны жүдоч Смагулов Зансайтай барилдан торгуулиар цэвэр /иппон/ ялж аварга болов.
Тэрбээр хагас шигшээд Узбекистаны Одихон Номоновтой барилдаж давснаар мөнгөн медалийн болзол хангасан юм.
ОУХМ Б.Ганхайч эмэгтэйчүүдийн 63 кг-д хэсгийн аваргын төлөө Оросын Дариа Давидоватай барилдан давснаар хагас шигшээд шалгарлаа. Улмаар хагас...
“Улаанбаатар лиг” волейболын шигшээ тэмцээн үргэлжилж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулдаг “Улаанбаатар лиг” волейболын XI удаагийн тэмцээний сүүлийн шат эхэллээ.
Нийслэлийн Засаг даргын нэрэмжит энэхүү тэмцээнийг 2022 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 2023 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрүүдэд насны хоёр ангиллаар, гурван үе шаттайгаар зохион байгуулж буй юм.
"Улаанбаатар марафон 2025" олон улсын гүйлтийн 10, 21, 42 км-ийн бүртгэл хаагдлаа
"Улаанбаатар марафон 2025" олон улсын гүйлтийн 10, 21, 42 км-ийн бүртгэл хаагдлаа. Бүртгэлийг өнгөрсөн сарын 1-нд нээсэн бөгөөд бүртгүүлсэн хүмүүст энгэрийн дугаарыг энэ сарын 23-ны өдөр хүртэл олгоно. Түүнчлэн “Улаанбаатар Марафон 2025”-д гүйхээр бүртгүүлсэн хүмүүст дараах цэгүүдэд энгэрийн дугаар олгож байна.
Спортын төв ордон (1 давхарт) - /1.5 км, 5 км, 10 км, 21 км, 42 км/Соёлын төв өргөө (захиргааны хаалга,...
Сагсан бөмбөгийн “Холбооны цом” тэмцээнийг анх удаа зохион байгуулна
Монголын Сагсан Бөмбөгийн Холбооноос анх удаа “Холбооны цом”-ын тэмцээнийг аравдугаар сард зохион байгуулахаар болжээ.
Тус тэмцээнд эмэгтэй 16 багаас үндэсний дээд лигийн 6, М хөгжлийн лигийн 8, оюутны лигийн 2 баг оролцох бол эрэгтэй 32 багаас үндэсний дээд лигийн 10, М хөгжлийн лигийн 16, оюутны лигийн 6 баг оролцохоор болсон байна. Тэмцээнийг шууд хасагдах шатны (direct elimination) хэлбэрээр буюу...
Нэгдүгээр сард таван барилдаан болно
Монголын үндэсний бөхийн холбооноос нэгдүгээр сард таван барилдаан зохион байгуулах хуваарь гаргажээ. Үүнээс гурав нь улс, аймгийн цолтнуудын барилдаан байх юм. Нэгдүгээр сарын 6-нд сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаантай.
Харин 7-нд буюу маргааш нь Баянхонгор аймгийн Баянбулаг сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, аймгийн арслан Ц.Шийрэвийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой...
К.Ёолк жүдо бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Унгар улсын Будапешт хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-нд Монголын дөрвөн жүдоч өчигдөр хүч үзсэнээс эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд К.Ёолк хагас шигшээд Бразилын бөхийг торгуулиар ялж, хүрэл медаль хүртлээ.
Монголын жүдо бөхийн ДАШТ-ий 32 дахь медаль, 19 дэх хүрэл медальтан Ё.Ёолк болсныг Биеийн тамир спортын улсын хороо мэдээлэв.
Жүдо бөхөөр Монголын тамирчид ДАШТ-ий анхны хүрэл медалийг...
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
Шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, шатарчдын ур чадварыг дээшлүүлж, хүүхэд залууст спортын ач холбогдлыг таниулах зорилгоор “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээнийг дөрөвдүгээр сарын 24-ний өдөр 09:00-18:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайн асарт зохион байгуулна. Тэмцээний бүртгэл дөрөвдүгээр сарын 18-21-ний өдрийн 15:00 цаг хүртэл Баянгол дүүргийн спорт хорооны байранд болно. “Нүүдэл-999” тэмцээний зохион байгуулагчаар НЗДТГ, “Түшээ Бэрс” төрийн бус байгууллага ажиллаж байна. Тэмцээний талаарх мэдээллийг...
МҮОХ: Н.Түвшинбаярын олимпын алт, мөнгөн медаль хөндөгдөхгүй
Жүдо бөхийн шигшээ багийн гишүүн-тамирчин байх үедээ хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Найдангийн Түвшинбаярын Бээжин-2008 олимпийн наадмаас эх орныхоо түүхэнд хүртсэн анхны алтан медаль, Лондон-2012 наадмаас мөнгөн медалийн болзол хангаж, Монголын түүхэн дэх олимпийн анхны хос медальтнаар тодорсон гаргуун амжилтын албан ёсны үнэт баталгаа олимпийн алт, мөнгөн медалийг ОУОХ-ноос хураах асуудлыг огт хөндөөгүй, цаашдаа ч огт хөндөхгүй халдашгүй дархан өв гэдгийг МҮОХ мэдэгдэж...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-23.9
°
C
-23.9
°
-23.9
°
77%
1kmh
10%
Мяг
-11
°
Лха
-7
°
Пүр
-8
°
Баа
-19
°
Бям
-23
°
- Advertisement -







































