УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянсыг хүндэтгэн угтан авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2024.10.16) Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч хатагтай Сюзан Лаянсыг Жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ.
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан эрхэм зочны хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, эрхэмсэг хатагтай Сюзан Лаянс хүндэт зочны дэвтэрт...
Монголын жүдочид Абу Дабигийн “Их дуулга”-аас гурван медаль хүртлээ
Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” ангиллын ээлжит цуврал тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотод болж, Монголын баг IV байр эзэллээ.
52 орны шилдгүүд оролцсон энэхүү тэмцээнд Монголоос гавьяат дасгалжуулагч П.Нямлхагва, дасгалжуулагч Ч.Болдбаатар нарын удирдлагад 15 жүдоч оролцож нэг алт, хоёр мөнгөн медаль хүртсэн юм. Тодруулбал, тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Ариунболд дэд байр...
“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадамд 1000 гаруй тамирчин оролцоно
“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын бэлтгэл ажлын талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө танилцуулав.
Тус наадмыг ирэх наймдугаар сарын 16-23-нд зохион байгуулна. Зохион байгуулах хорооноос баталсан таван бүлэг, 61 зүйл, 291 ажлын хүрээнд бэлтгэлийг хангаж буй юм. Наадамд Зүүн Азийн есөн Үндэсний Олимпын хороо...
Монголын гурван жүдоч АНЭУ-ын нэр дээр зодоглоно
Арабын нэгдсэн Эмират улсаас Монголын гурван жүдочийг легионер тамирчнаар урьж өөрийн нэр дээр барилдуулах хүсэлтийг Монголын жүдо бөхийн холбоонд ирүүлжээ.
Тодруулбал эрэгтэйчүүдийн -66кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, эрэгтэйчүүдийн -81кг Н.Дагвасүрэн, 100кг-д өрсөлддөг Б.Тэмүүлэн нар Арабын нэгдсэн Эмират улсад уригдсан байна.
Жүдочдын хувьд ирэх сараас эхлэн гэрээ хэлэлцээрээ хийж тавдугаар сараас эхлэн АНЭУ-ын нэр дээр тэмцээн уралдаанд оролцож эхлэх нь ээ.
П.Орхон Монгол Улсын алтан соёмбот далбаагаа Парисын тэнгэрт мандууллаа
Францын Парис хотноо болж буй тэмцээнд өчигдөр манай 4 бөх зодоглосон. Манай бөхчүүд өчигдөр бүгд эхний даваагаа амжилттай давсан боловч хоёр, гурав дахь барилдаанууддаа гурав нь бүдэрлээ.
Харин Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн хошой аварга, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Пүрэвдоржийн Орхон Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ДАШТ-ээс долоо дахь алтан медалийг авч чадлаа....
Монголын баг ”ABU Robocon-2021” тэмцээний дэд байр эзэлжээ
БНХАУ-д цахимаар зохион байгуулсан Ази, Номхон далайн орнуудын “ABU Robocon-2021” тэмцээнд Монгол Улсын баг дэд байр эзэлж, 2019 оны амжилтаа давтжээ.
Энэ тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн багийн гишүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүлээн авч уулзан баяр хүргэж, амжилт хүсэв.
Тэмцээнээр дамжин хүүхэд, залуусын инженерийн сэтгэлгээ...
Э.Содномпэлжээ Паралимпын алт, мөнгө, хүрэл медальт Монголын анхны тамирчин боллоо
“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам 10 дахь өдрөө үргэлжилж, 107 кг -ын жинд Паралимпын наадмын аварга, Дэлхийн аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э. Содномпилжээ мөнгөн медаль авлаа.
Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор пауэрлифтингийн хэвтээ шахалтын эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд “Токио-2020” паралимпын наадмын аварга, “Рио-2016” паралимпын хүрэл медальт, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч тэрбээр...
Жүжигчин Г.Нарансолонго амаржиж, охинтой болжээ
Хошин урлагийн “Эмоци” продакшны жүжигчин О.Тэмүүжин, Г.Нарансолонго нар бүл нэмж, гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа.
Жүжигчин Г.Нарансолонго өчигдөр /2017.06.04/ амаржсан байна. Залуу хосууд нэг хүү, нэг охинтой. Ийнхүү хоёр дахь охиноо өлгийдөн авчээ.
Г.Дөлгөөн-Аюуш моно жүжгийн уралдаанд эх орноо төлөөлөн оролцоно
Монголын моно жүжгийн хөгжлийн төвөөс “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2015 оноос “Ялагчдын цуваа” олон улсын моно жүжгийн наадмыг зохион байгуулж буй. Тус олон улсын наадмыг угтаж Монголын моно жүжгийн хөгжлийн төв өөрийн улсын мэргэжлийн уран бүтээлчдийн дунд уралдаан зарлаж, шилдгийг шалгаруулдаг уламжлалтай.Энэ жил тус уралдаан энэ сарын 22-23-нд болсон юм. Уралдаанд Гавьяат жүжигчин С.Дамдин Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын “Ганцууд” жүжгийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандоржийн...
Нийслэлийн ойд зориулсан бөхийн барилдаанд шинэ заан М.Бадарч түрүүлэв
Нийслэлийн түүхт 381 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд амжилттай зохион байгуулагдлаа.
Нийслэлийн өдөрт зориулсан уламжлал болгон зохион байгуулагддаг тус барилдаанд шинэ аварга П.Бүрэнтөгсөөр магнайлуулсан 256 бөх авхаалж самбаа, хурд хүчээ сорин барилдсанаас Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Бөхбилэгт дэвжээний бөх, улсын шинэ заан М.Бадарч 8 даван түрүүлж, Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, Дүнжингарав дэвжээний бөх аймгийн хурц арслан...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-15.9
°
C
-15.9
°
-15.9
°
60%
1kmh
7%
Мяг
-11
°
Лха
-7
°
Пүр
-7
°
Баа
-19
°
Бям
-23
°
- Advertisement -







































