М.Анхцэцэг хүрэл медаль хүртлээ
Ташкент-2021" хүндийг өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 87 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ Мөнхжанцангийн Анхцэцэг хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр огцом өргөлтөөр 111 кг, түлхэлттэй өргөлтөөр 136 кг-ыг өргөж, нийлбэр дүнгээр 273 кг-ыг өргөсөн амжилтаар хүрэл медаль хүртсэн байна. Энэ амжилт нь түүнийг олимпын эрх авахад ихээхэн ойртуулж байгаа аж.
Түүний жинд БНХАУ-ын...
Пара таеквондогийн ДАШТ-нээс Х.Энхтуяа эмэгтэйчүүдийн төрөлд анх удаа аварга боллоо
Энэ сарын 19-ний өдрөөс эхэлсэн “Лондон-2017” пара таеквондогийн ДАШТ-д эх орноо төлөөлөн явсан тамирчид маань амжилттай оролцжээ.
Манай тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртсэн бахдам амжилт гаргасан байна. Тодруулбал, Г.Болор-Эрдэнэ, Х.Энхтуяа нар өөрсдийн жиндээ аваргалсан бол, Т.Шинэбаяр хүрэл медаль хүртжээ. Мөн Х.Энхтуяа ДАШТ-ий шилдгээр шалгарч "ШИЛДЭГ ТАМИРЧИН ЦОМ" шагнал хүртсэн байна.
Паралимпийн наадмын хөтөлбөрт багтсан “Лондон-2017” пара таеквондогийн ДАШТ-ээс таеквондоч Г.Болор-Эрдэнэ гурав дахь алтан медалиа...
1.5 тэрбум төгрөгийн шагналын сантай “Алтан цом”-ын барилдааныг зохион байгуулна
Монголын үндэсний бөхийн холбоооос 2022, 2023 онд “Алтан цом”-ын төлөөх барилдааныг зохион байгуулахдаа багуудаа дэвжээгээр нь хувааж байсан билээ.
Гурав дахь удаагийн “Алтан цом”-ын барилдааныг ирэх сард зохион байгуулахаар төлөвлөжээ. Тэгвэл энэ жилээс үндэсний томоохон компаниудын нэр дээр шилдэг найман багийг оролцуулахаар болсон байна. Хоёр жилд нэг удаа зохион байгуулах тус барилдаанд баг тус бүр зургаан хүний бүрэлдэхүүнтэй байх аж....
Пара байт харвааны эмэгтэйчүүд багийн төрөлд дэлхийн аварга боллоо
Солонгосын Гванжу хотод пара байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.
Тэмцээнд 28 орны 176 тамирчин ганцаарчилсан, эрэгтэй, эмэгтэй баг болон холимог багийн төрөлд өрсөлдөж байгаа юм. Манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Золбоогийн удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй хоёр тамирчин цэц сорьж, дөнгөж сая эмэгтэйчүүдийн багийн төрөлд олон улсын хэмжээний мастер Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар алтан медалиар энгэрээ...
Монголын бодибилдинг фитнесийн холбоод нэгдэж ажиллахаа илэрхийлэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монголын бодибилдинг фитнесийн холбоо болон Монголын бодибилдинг фитнесийн хөгжлийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзав.
Бодибилдинг фитнесийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Фитнес мисс Б.Сугарсүрэн Монгол Улсаас анх удаа хүрэл медаль авсанд Ерөнхийлөгч баяр хүргэв.
Цаашид талцал, хуваагдлаа хойш тавьж, бодибилдинг, фитнесийн спортын хөгжил, эрүүл монгол хүний төлөө нэгэн дээвэр дор хамтран зүтгэх...
Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна
Монгол Улсын Үндсэн хууль батлагдсан өдөрт зориулан УИХ-аас уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ шат өнөөдөр Төрийн ордонд эхэллээ.
Тэмцээнийг нээж Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд үг хэлэв.
Тэрбээр нийт оролцогчдод хандан тэмцээнд амжилттай оролцохыг хүсээд “Жил бүрийн нэгдүгээр сард Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулагддаг бөгөөд...
Азийн аваргаас хүрэл медаль хүртсэн 3х3-ын баг тамирчдыг 500 сая төгрөгөөр шагнана
Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй баг хүрэл медаль хүртсэн билээ.
Энэ бол тэдний тивийн аваргаас хүртсэн анхны хос медаль юм. Түүнчлэн эрэгтэйчүүдийн шигшээ багийн гурав дахь, харин эмэгтэйчүүдийн анхных гэдгээрээ онцлогтой.
Тэгвэл Монгол Улсын нэрийг олон улсын хэмжээнд гаргаж, сурталчлан таниулж, монгол бахархлыг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулж байгаа...
Хүндийн өргөлтийн ДАШТ-д манай гурван тамирчин оролцож байна
АНУ-ын Анахайм хотноо өчигдөр хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн 2017 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж, манай гурван эмэгтэй тамирчин хүчээ сорьж байна.
Тус тэмцээнд 68 орны эрэгтэй 185, эмэгтэй 143 нийт 328 тамирчин хүч, ур чадвараа сорин өрсөлдөж байгаа юм. Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор 2014 оны ДАШТ-д IX, 2015 оны ДАШТ-д VII байр эзэлсэн М.Анхцэцэг, 63 кг-д залуу тамирчин Г.Анужин,...
Монгол Улсын ой тогтоолтын шигшээ баг 3 дахь удаагаа дэлхийн аварга боллоо
Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах 31 дэх удаагийн тэмцээн БНХАУ-д болох байсан хэдий ч хорио цээрийн улмаас онлайн хэлбэрээр өнгөрсөн оны 12 сарын 16-18-нд болж Дэлхийн Ой тогтоолтын Спортын Холбооноос тэмцээний нэгдсэн дүнг энэ сарын 21-нд албан ёсоор зарлаж шилдгүүдээ тодрууллаа.
Тус тэмцээнд 24 улсын шилдэг 400 гаруй тамирчин ой тогтоолтын спортын 10 төрлөөр өрсөлдсөнөөс нийлбэр дүнгээр бага насны ангилалд 4813 оноогоор...
Н.Түвшинбаярыг “Чингис хаан” одон хүртэх эрхмээр зарлалаа
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-26.9
°
C
-26.9
°
-26.9
°
76%
1kmh
5%
Лха
-7
°
Пүр
-7
°
Баа
-19
°
Бям
-23
°
Ням
-15
°
- Advertisement -







































