Ихэнх нутгаар өнөөдөр 20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ .
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс голын хөндийгөөр -17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Хараа, Ерөө, Туул , Тэрэлж голын хөндийгөөр -11-16 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1+4 градус дулаан, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн болон хойд хэсгээр -1-6 градус, бусад нутгаар -7-12 градус хүйтэн байх юм.
Ихэнх нутгаар маргааш цаг агаар тогтуун байна.






























