Сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлсэн шатарчдад дэд мастер цол олголоо
Улсын Их Хурлын даргын ивээл дор Улсын Их Хурлын Тамгын газраас Монголын шатрын холбоотой хамтран уламжлал болгон зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шувтаргын тоглолт /2020.01.12/ өндөрлөв. Энэхүү тэмцээнийг Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан зохион байгуулдаг билээ.
Төрийн ордонд хоёр өдөр үргэлжисэн энэхүү тэмцээнд эрэгтэй 102, эмэгтэй 36, нийт 138 шатарчин швейцарь системээр долоон өрөг тоглов.
Эрэгтэйчүүдээс Дорнод аймгаас оролцсон Д.Дүүрэнжаргал түрүүлж, нийслэлийн...
Жюү жицүгийн УАШТ-д ОХУ-ын тамирчид өрсөлдөнө
Монголын жюү жицүгийн холбооны 2020 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ бямба, ням /2020.01.11-12/ гарагт Спортын төв ордонд болно.
Шинэ он гарсаар чөлөөт бөх, пауэрлифтингийн тамирчид УАШТ-д өрсөлдөн, шилдгүүдээ тодруулаад байгаа юм. Монголд хөгжөөд 12 жил гаруй болж буй жюү жицүгийн спортоор ямар ч насны хүн хичээллэх боломжтой, бэртэл гэмтэл багатай гэдгээрээ жил ирэх тутам хичээллэгсдийн тоо нэмэгдэх болжээ. Тэмцээнийг насанд хүрэгчид, мастерс, залуучууд гэсэн...
Ахмадын өвлийн олимпын III наадамд оролцох тамирчдаа үдэн гаргалаа
Австри улсын Инсбрук хотноо 2020 оны нэгдүгээр сарын 08-20-нд болох дэлхийн ахмад мастеруудын өвлийн спортын III наадамд оролцох баг тамирчдаа үдэн гаргах ёслол өнөөдөр Спортын төв ордонд болов.
Монгол Улсаас энэхүү наадам /Winter World Masters Games/-д тэшүүр, шорт трек, хоккей, цанын спорт гэсэн 4 төрлөөр 36 тамирчин өрсөлдөх юм. Спортын төв ордны 3 давхарт болсон үдэн гаргах ёслолд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын дарга Ц.Шаравжамц,...
ЭМД-аар үйлчлэх 13 спорт клуб тодорлоо
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/-ын шалгаруулалтад 13 спорт клуб тэнцэж, үйлчлүүлэгчийн төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцахаар болжээ.
Ийнхүү 13 спорт клуб ЭМДЕГ-тай гэрээ байгуулан ажиллах юм. Тус газраас даатгуулагчдыг идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээнд хамруулах магадлан итгэмжлэгдсэн спортын клубийн сонгон шалгаруулалтын материалыг 2019 оны 11 дүгээр сарын 28-наас 2019 оны 12 дугаар сарын 20-нд хүлээн авч, шалгаруулсан байна.
Магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн,...
Монголын сагсанбөмбөгчид FIBA-гийн “Шилдэг 10”-т багтжээ
Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/-ноос 3х3 төрлийн хамгийн гайхалтай, шилдэг 10 мөчийг нэрлэхэд Монголын сагсан бөмбөгчдийн тоглолт уг шилдэг 10-т багтаж чадсан байна.
Монгол Улс нь улиран одож буй 2019 онд сагсан бөмбөгийн 3х3 төрөлд түүхэн амжилт үзүүлсэн. Монгол Улсын тамирчид сагсан бөмбөгийн 3х3 төрлийн U23 дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр маш гайхалтай, тэмүүлэлтэй, шуналтай, бахархмаар тоглолтыг харуулж чадсан гэж ОУСБХ-ны мэдээнд онцлон дурджээ....
СЭЗИС-ийн баг боулингийн хааны титмийг тэргүүндээ заллаа
Энэ жилийн боулингийн отгон тэмцээн “King of bowling” өнгөрөгч амралтын өдрүүдэд “Big bowling” төвд амжилттай болж өндөрлөлөө.
Монголын боулинг сонирхогчдын холбооноос зохион байгуулдаг уг тэмцээнд 16 баг оролцсон бөгөөд эхний шатанд бүх багууд 4 тоглолт гүйцэтгээд авсан онооныхоо эрэмбээр 1-ээр гарсан нь 16-аар шалгарсан багтай халз тоглох зарчмаар аваргаа тодрууллаа.
Боулингийн хааны титмийг энэ удаа Санхүү эдийн засгийн их сургуулийн Д.Амьбөх ахлагчтай Б.Пүрэвдорж, Б.Бат-Амгалан нарын баг...
Жүдочид Чиндаогаас 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэв
Жүдо бөхийн “Чиндао Мастерс-2019” тэмцээн БНХАУ-ын Чиндао хотноо пүрэв гарагт эхэлж, Монголын 10 жүдоч гарч барилдсанаас 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ.
Эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг аваргын төлөө Косовогийн К.Дистрияд базари үнэлгээгээр ялагдаж мөнгөн медалийн эзэн болов. Эрэгтэй 66 кг-д Монголоос 2 бөх гарч барилдаж, хоёулаа медаль хүртэв.
Энэ жилийн дэлхийн аваргаар томчуудыг давж, шуугиулж чадсан Ё.Басхүү хүрэл медалийн төлөө Израил улсын Брауч Шмайловыг нэмэлт цагт...
Өсвөрийн шатарчдын “Их нүүдэл” тэмцээний аваргууд тодорлоо
Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд нийслэлийн Засаг даргын нэрэмжит нийслэлийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын “Их нүүдэл” тэмцээн аравдугаар сарын 29-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Баянгол дүүргийн “Монгени” цогцолбор сургуулийн шатрын танхимд болсон тус тэмцээн гурван үе шаттай явагддаг бөгөөд I шат буюу сургуулийн аварга шалгаруулах тэмцээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 6000 гаруй бүлгийн 30 гаруй мянган сурагч, II шат буюу дүүргийн аварга...
Иргэдийн спортын наадмын шилдгүүдэд шагнал гардууллаа
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойн хүрээнд Иргэдийн спортын VIII их наадам Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдаж байна. Спортын найман төрлөөр Буянт–Ухаа спорт цогцолборт зохион байгуулагдаж буй уг наадмын шигшээ тэмцээний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, НИТХ-ын төлөөлөгч Ё.Цацралтуяа, Нийслэлийн Спортын хорооны дарга Ж.Ганболд болон тэмцээнд оролцож буй баг тамирчид...
500 гаруй шатарчдын “Их нүүдэл” эхэллээ
Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд нийслэлийн Засаг даргын ивээл дор анх удаа зохион байгуулагдаж буй шатрын тэмцээн өнөөдөр Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимд эхэллээ. Тус тэмцээнд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, оюутан залуучууд, ахмад үеийн төлөөлөл, шатар сонирхогч иргэд оролцож байгаагийн зэрэгцээ Шатрын их мастерууд оролцож байгаа нь тэмцээний ач холбогдлыг өндөрт өргөж байна. Тэмцээний нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-30.9
°
C
-30.9
°
-30.9
°
69%
1kmh
0%
Ням
-15
°
Дав
-10
°
Мяг
-19
°
Лха
-19
°
Пүр
-15
°
- Advertisement -





































