ЭМД-аар үйлчлэх 13 спорт клуб тодорлоо

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/-ын шалгаруулалтад 13 спорт клуб тэнцэж, үйлчлүүлэгчийн төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцахаар болжээ.

Ийнхүү 13 спорт клуб ЭМДЕГ-тай гэрээ байгуулан ажиллах юм. Тус газраас даатгуулагчдыг идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээнд хамруулах магадлан итгэмжлэгдсэн спортын клубийн сонгон шалгаруулалтын материалыг 2019 оны 11 дүгээр сарын 28-наас 2019 оны 12 дугаар сарын 20-нд хүлээн авч, шалгаруулсан байна.

Магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээнд ЭМДС-аас төлөх нэг удаагийн төлбөрийн хэмжээ 60 мянган төгрөг байх бөгөөд гурван сар 24-өөс доошгүй удаа нэг удаа хичээллэхдээ нэг цагаас доошгүй хичээллэхээр тусгажээ.