-10.9 C
Ulaanbaatar
Лхагва, 12 сар 17, 2025

Спорт

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын Хөгжөөн дэмжигчдийн анхдугаар тэмцээн боллоо

Улаанбаатар хотын аварга шалгаруулах Хөгжөөн дэмжигчдийн анхдугаар тэмцээнийг ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын дунд гурван насны ангиллаар, хоёр үе шаттайгаар зохион байгуулж байна. Тэмцээний I шатны шалгаруулалтад нийслэлийн ерөнхий боловсролын 60 сургуулийн 2660 гаруй сурагч хурд хүч, авхаалж самбаагаа сорин оролцсоноос 33 сургуулийн 56 багийн 896 сурагч II шатанд шалгарсан юм.  Хөгжөөн дэмжигчдийн анхдугаар тэмцээн нь...

П.Орхон олимпын эрхээ авлаа

Киргизстаны Бишкек хотод чөлөөт бөхийн “Парис-2024” олимпын эрх олгох тэмцээн болж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд Дэлхийн аварга, Азийн аварга, гавьяат тамирчин П.Орхон БНСУ-ын бөх И Хан Битийг цэвэр ялсанаар олимпын наадамд оролцох эрхээ авлаа. П.Орхон ”Парис-2024” олимпын наадамд оролцох эрх авсан Монголын чөлөөт бөхийн тав дахь, Монголын багийн 13 дахь эрх авсан тамирчин болов.

Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ өнөөдөр (2024.04.18) Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 сарын 13-ны өдрийн  52 дугаар  тогтоолоор  баталсан "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт...

Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа

Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг тамирчдыг үндэсний нэгдмэл үнэт зүйл, бахархлыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлж, улс орноо олон улсад сурталчлан таниулахад онцгой хувь нэмэр оруулж буйг үнэлэн өөдөө тэмүүлэх Монгол буюу “Go Mongolia” элчээр өргөмжилж, батламжыг өнөөдөр гардууллаа.   Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Азийн наадам, Азийн аварга шалгаруулах тэмцээнд тогтмол амжилт үзүүлж байгаа үндэсний шигшээ багийн тамирчдад баяр хүргээд хүүхэд, залууст үлгэр...

Сагсан бөмбөгийн 3х3-ын Олимпын эрхийн тэмцээн эхэлнэ

Парисын Олимпын 3х3 сагсан бөмбөгийн эрх олгох эхний тэмцээн өнөөдөр Хонконгт эхэлнэ. Тус тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй баг өрсөлдөнө. Монголын эрэгтэй шигшээд Э.Дөлгөөний оронд Ч.Ихбаярыг илгээлээ. Учир нь Э.Дөлгөөний гарын бэртэл бүрэн эдгэрээгүй аж. Ингэснээр А.Ананд, Д.Дэлгэрням, О.Энхбаатар, Ч.Ихбаяр гэсэн бүрэлдэхүүнтэй Олимпын эрхийн эхний тэмцээндээ өрсөлдөхөөр боллоо. Монголын эрэгтэй шигшээ “В” хэсэгт Латви, Египет, Шинэ Зеландтай орсон. Тэгвэл эмэгтэйчүүдийн шигшээд өөрчлөлт ороогүй...

“Парис-2024” зуны олимпын наадмын 10, паралимпын дөрвөн эрх баталгаажаад байна

Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах Үндэсний хорооны хуралдаан /2024-04-10/ боллоо. Хуралдаанаар “Парис-2024” зуны олимпын наадмын талаарх танилцуулга мэдээлэл болон шигшээ багийн бэлтгэл ажлын явц, олимпын хотхонд эх орноо сурталчлах “Mongolia house” төслийн танилцуулга, Монгол Улсын багийн бүрэлдэхүүний ёслолын болон спорт хувцасны сонголт зэрэг асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсаас “Парис-2024” зуны олимпын наадамд 45,...

Азийн аваргаас хүрэл медаль хүртсэн 3х3-ын баг тамирчдыг 500 сая төгрөгөөр шагнана

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй баг хүрэл медаль хүртсэн билээ. Энэ бол тэдний тивийн аваргаас хүртсэн анхны хос медаль юм. Түүнчлэн эрэгтэйчүүдийн шигшээ багийн гурав дахь, харин эмэгтэйчүүдийн анхных гэдгээрээ онцлогтой. Тэгвэл Монгол Улсын нэрийг олон улсын хэмжээнд гаргаж, сурталчлан таниулж, монгол бахархлыг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулж байгаа...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчдад баяр хүргэлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монголын 3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчид, багш, дасгалжуулагчдыг хүлээн авч уулзлаа. Сингапур Улсад зохион байгуулагдсан FIBA 3х3 сагсан бөмбөгийн 2024 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын үндэсний шигшээ эрэгтэй, эмэгтэй баг хос хүрэл медаль хүртсэн юм. Монгол Улсын баг, тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хос медаль...

Монголын шигшээ 3х3-ын эрэгтэй, эмэгтэй баг хос хүрэл медаль хүртлээ

3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатны тоглолтууд Сингапурт үргэлжилж байна. Монголын эмэгтэй шигшээ баг Тайванийн шигшээ багийг 17:10 харьцаагаар хожиж хүрэл медаль хүртлээ. Мөн Монгол Улсын эрэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглож Шинэ Зеландын шигшээ багийг 21:18 харьцаагаар хожив. Ингэснээр Монголын шигшээ багийн эрэгтэй, эмэгтэй баг хос хүрэл медаль хүртэж тэмцээнийг өндөрлүүлж байна.

Дөрөвдүгээр сард 14 барилдаан зохион байгуулах хуваарь гарлаа

Монголын үндэсний бөхийн холбооноос дөрөвдүгээр сард зохион байгуулах барилдааныхаа хуваарийг баталжээ. Дөрөвдүгээр сарын барилдааны салхийг Архангай аймгийн Батцэнгэл сумын 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан хагална. Энэ сард алтан цомын төлөө өрсөлдөж буй шилдэг найман багийн барилдаантай гэдгээрээ онцлогтой. Сумын цолтнуудын нэг, аймаг, цэргийн цолтнуудын хоёр барилдаан болно. Дөрөвдүгээр сарын...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
broken clouds
-10.9 ° C
-10.9 °
-10.9 °
67%
1kmh
75%
Пүр
-6 °
Баа
-20 °
Бям
-20 °
Ням
-15 °
Дав
-11 °
- Advertisement -

Шинэ мэдээ