-14.9 C
Ulaanbaatar
Даваа, 12 сар 15, 2025

Спорт

Цагаан сарын барилдааны тасалбар худалдаанд гарна

Билгийн тооллын XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан цуврал “Тарвалин” хийдийн нэрэмжит сумын цолтой болон залуу 586 бөхийн барилдаанаар үргэлжилж байна. Тэгвэл өнөөдөр 10:00 цагт улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдааны тасалбарыг shoppy.mn сайтаар худалдаалах аж. Сар шинийн барилдааны нэг, хоёрын даваа энэ сарын 27-нд, 3-8-ын даваа 28-нд үргэлжилнэ. Түүнчлэн сар шинийн барилдаанд зодоглох...

Монголын шигшээ Гуамыг талбайд нь 11 онооны зөрүүтэй хожлоо

Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны С хэсэгт Хятад, Япон, Гуамын шигшээ багтай тоглож буй. Хэсэгтээ дөрөв хожигдсон Монголын баг өчигдөр тав дахь тоглолтоо Гуамын талбайд хийж, 74:63-аар буулган авснаар анхны ялалтаа байгуулав. Тус тоглолтод Э.Маргад 16 оноо, есөн самбар, хоёр оновчтой дамжуулалт, дөрвөн бөмбөг таслалт, нэг хаалтаар багаа манлайллаа. Харин багийн ахлагч Б.Билгүүн 11...

Чингэлтэй дүүргийн сурагчид усан спортоор хичээллэж эхэллээ

Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг усанд сэлэлтийн суурь мэдлэгтэй болгох зорилгоор усан спортын анхан шатны сургалтад хамруулж, дүүргийн спорт хорооны бассейнд үнэ төлбөргүй хичээллүүлж эхэллээ. Энэ хүрээнд эхний ээлжид нийт 19 сургуулийн дунд ангийн 800 хүүхдийг хамруулаад буй. Мөн ирэх есдүгээр сараас дараагийн ээлжийн 800 хүүхдийг хамруулахаар төлөвлөж байна. Усан спортын анхан шатны сургалтыг эхлэхээс өмнө сурагчдад танхимаар...

МУГТ Э.Цэндбаатарыг “ХАНГАРДИ“ одонгоор шагналаа

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг хүлээн авч уулзан баяр хүргэв. Хүндэтгэлийн уулзалтын эхэнд НИТХ-ын дарга А.Баяр "Бахархам ялалт байгуулсанд баяр хүргэе" гээд Нийслэлийн дээд шагнал "Хангарди" одонгоор, тамирчны дасгалжуулагч Жонатан Вальяг Нийслэлийн "Хүндэт тэмдэг"-ээр шагналаа. Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар "Төв Азийн аваргын бүсийн төлөөх "Night of Champions Ulaanbaatar-2025" тэмцээнийг зохион байгуулахад дэмжлэг...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гавьяат тамирчин Э.Цэндбаатар нарт баяр хүргэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гавьяат тамирчин Э.Цэндбаатар болон мэргэжлийн боксын шилдэг тамирчдыг хүлээн авч уулзлаа. Олон улсын мэргэжлийн боксын дөрвөн гол холбооны нэг болох Дэлхийн боксын холбооны (WBA) Төв Азийн аваргын бүсийн төлөөх тэмцээнд гавьяат тамирчин Э.Цэндбаатар Мексикийн тамирчин Педро Родригезийг ялж, аваргын зургаадахь бүсээ зүүсэн юм. Энэ тэмцээнд мөн гавьяат тамирчин Н.Төгсцогт болон манай...

Э.Цэндбаатар ялалт байгуулж, Төв Азийн аваргын бүсний эзэн боллоо

Төв Азийн аваргын бүсийн төлөөх "Night of Champions Ulaanbaatar-2025" тэмцээн Улаанбаатар хотын “Аса арена”-д болж, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар ялалт байгууллаа. Тэрбээр Мексик улсын тамирчин Педро Родригестой тулалдсан бөгөөд зургаадугаар үед хүнд цохилтоор буулган авсан юм. Түүний хувьд ялалтынхаа дараа ярилцлага өгөхдөө, “Гарын урд хэсэг бяцарсан ч гэсэн би заавал дийлэх ёстой гэж бодсон. Монголчуудаа уйдаамгүй тулаан үзүүлж, аваргын бүсээ хамгаалсандаа баяртай...

“Монгол” нүүдэлчин өвлийн фестиваль болно

Монгол Улсад 2025 онд зохион байгуулагдах соёл, аялал жуулчлал, спорт, хурал, зөвлөгөөн, үзэсгэлэн арга хэмжээний нэгдсэн цаглаврын хүрээнд Соёлын биет бус өвийн төрөл зүйлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх замаар үндэсний брэнд өвлийн эвэнтийг бий болгох, гадаад улсаас зочлон ирэх жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийг 2025 оны 02 дугаар сарын 16-наас 22-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д...

“Улаанбаатар” өвлийн наадам энэ сарын 15, 16-ны өдрүүдэд болно

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Скай резорт” ХХК-тай хамтран “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээг энэ сарын 15-16-ны өдрүүдэд “Скай резорт” цанын баазад зохион байгуулах гэж байна. Монгол Улсын үзэсгэлэнт өвлийн улирал, ёс заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулахын зэрэгцээ залуу үедээ өвлүүлэн үлдээх, шинэ тутам хөгжиж буй өвлийн улирлын экстрим спорт, аяллын төрлүүдийг нийслэлчүүддээ таниулах, амралтын өдрүүдийг гэр бүлээрээ аз...

“Улаанбаатар” өвлийн явган алхалтын фестиваль зохион байгуулна

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын явган алхалтын холбоо, “Монгол олле” нийгэмлэгтэй хамтран Улаанбаатар хотод өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, шинэ бүтээгдэхүүн бий болгох, жуулчны улирлын хугацааг уртасгах, иргэдийг эрүүл, спортлог зөв дадалд уриалах зорилгоор “Улаанбаатар" өвлийн явган алхалтын фестиваль арга хэмжээг энэ сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулна. Фестивальд Монгол, Япон, Солонгос, Чех, БНХАУ, БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орон, Итали улсын төлөөлөл 250...

2025 онд 3х3-ын “Их дуулга”-ын 15 цуврал тэмцээн болно

Олон улсын 3х3 сагсан бөмбөгийн холбоо шинэ улирлынхаа хуваарийг танилцууллаа. Энэ жил Их дуулгын 15 тэмцээнийг зохион байгуулахаар болсны нэг нь зургаадугаар сарын 20, 21-нд Улаанбаатар хотод болно. Шинэ оны “Их дуулга”-ын цувралын эхний тэмцээн дөрөвдүгээр сард Японы Үцүномияд эхэлнэ. Улмаар Хятадын Чэндү, Нидерландын Амстердам, Италийн Марсель, Авсрийн Вена, Монголын Улаанбаатар, Хонконг, Канадын Эдмонтон, Швейцарын Лозанн, Унгарын Дебрецен, Хятадын...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-14.9 ° C
-14.9 °
-14.9 °
66%
0kmh
1%
Мяг
-11 °
Лха
-7 °
Пүр
-7 °
Баа
-19 °
Бям
-23 °
- Advertisement -

Шинэ мэдээ