2025 онд 3х3-ын “Их дуулга”-ын 15 цуврал тэмцээн болно

Олон улсын 3х3 сагсан бөмбөгийн холбоо шинэ улирлынхаа хуваарийг танилцууллаа.

Энэ жил Их дуулгын 15 тэмцээнийг зохион байгуулахаар болсны нэг нь зургаадугаар сарын 20, 21-нд Улаанбаатар хотод болно. Шинэ оны “Их дуулга”-ын цувралын эхний тэмцээн дөрөвдүгээр сард Японы Үцүномияд эхэлнэ. Улмаар Хятадын Чэндү, Нидерландын Амстердам, Италийн Марсель, Авсрийн Вена, Монголын Улаанбаатар, Хонконг, Канадын Эдмонтон, Швейцарын Лозанн, Унгарын Дебрецен, Хятадын Шанхай, Макао, АНЭУ-ын Абу Даби, Хятадын Шэнжэн, Бахрейны Манамад тус тус болох хуваарь гарчээ.

Харин 3х3-ын 2025 оны ААШТ гуравдугаар сарын 26-30-нд Сингапурт болно. Монголын эрэгтэй баг тэмцээнийг чансаагаараа тэргүүлж, үндсэн “А” хэсэгт эзэн орон Сингапуртай багтжээ. А хэсгийн үлдсэн нэг баг нь урьдчилсан шатанд өрсөлдөх Малайз, Индонези, Хонконг, Хятад, Бахрайн, Гуамын нэг нь байх юм.

Тэгвэл Монголын эмэгтэй баг чансаагаараа Хятадын ард бичигдэж, В хэсгийг толгойлжээ. Тус хэсэгт Тайланд багтсан бол урьдчилсан шатнаас Тайвань, Энэтхэг, Хонконг, Гуамын хожсон нь шалгарна. Монголын шигшээ багийн тухайд ААШТ-ээс гадна ДАШТ-д өрсөлдөнө.

2025 оны шинэ улиралд “Их дуулга”-д өрсөлдөх “Улаанбаатар Энержи” багт Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Ц.Отгонжаргал нараас гадна А.Ананд, О.Энхбаатар нар нэгдэв. Энэхүү багийг Стив Сир үргэлжлүүлэн дасгалжуулах бол Марко Дугосия гэрээгээ дуусгаж, нутаг буцсан байна. 

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here