16.1 C
Ulaanbaatar
Лхагва, 5 сар 8, 2024

Нийгэм

"Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг баталлаа

НИТХ-ын ээлжит II хуралдаан болж, “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгийг хэлэлцэн баталлаа. Уг төслийг боловсруулахад нутгийн захиргааны 71 байгууллагаас 671 арга хэмжээний санал ирүүлснийг зорилго, зорилтууд давхардалгүй, уялдаатай, нэгдмэл ойлголттой, хүртээмжтэй, шалгуур үзүүлэлт нь зорилготойгоо нийцсэн, нийгмийн бүхий л давхаргад чиглэсэн байх зарчмудыг баримтлан боловсруулжээ. Мөн “Алсын хараа 2050”, “Монгол Улсын 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” урт...

БГД 8782 иргэнийг “КОВИД-19”-ийн шинжилгээнд хамруулаад байна

УОК-ын шийдвэрээр хөдөө, орон нутгийн иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 10-ны хооронд багтаан нутаг буцаахаар шийдвэрлэсэн билээ. Тус шийдвэрийн дагуу Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт дараах 4 байршилд хөдөө орон нутаг руу явах иргэдээс шинжилгээ авч байгаа бөгөөд тав хоногийн хугацаанд нийт 8782 иргэнийг шинжилгээнд хамруулаад байна. Уг ажилд дүүргийн мэргэжлийн байгууллагуудын албан хаагчид хяналт тавьж, иргэдийг амны хаалт, бээлий...

Өнөөдөр Дэлхийн Хүүхдийн ӨДӨР

Арваннэгдүгээр сарын 20-нд НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц батлагдсан бөгөөд 2017 эхлэн Дэлхийн Хүүхдийн Өдөр болгон тэмдэглэж байхаар НҮБ-ын Хүүхдийн Сангаас уриалсны дагуу дэлхийн 190 гаруй орон нэгджээ. Энэ өдөр хүүхдүүд өөрсдөд нь тулгамдсан асуудлаар томчуудад дуу хоолойгоо өргөж, томчууд хүүхдүүдээ сонсож, тэдний төлөө “За” гэж хэлэх өдөр юм. Энэ өдөр дэлхийн улс орнууд хүүхдийн дуу хоолойг сонсох өндөр хэмжээний арга хэмжээнүүд, санал санаачилгууд өрнөдөг. Хүүхдийн эрхийн...

Алтанбулаг автозамын боомтоор ачаа тээвэрлэхийг хоёр сарын хугацаагаар зогсооно

Монгол Улс, ОХУ-ын хилийн Алтанбулаг боомтоор ачаа тээвэрлэхийг 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл зогсоох Улсын онцгой комиссын саналыг дэмжив. Цагааннуур боомтыг 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн сар бүрийн хоёр, дөрөв дэх долоо хоногт ажиллуулж зөвхөн шатахуун тээврийн машин нэвтрүүлэх, Тэс, Арцсуурь, Ханх, Ульхан, Эрээнцав боомтыг 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс,...

0-12 настай хүүхэдтэй эцэг эхчүүдэд карентины хугацаанд цалинтай чөлөө олгох чиглэл өглөө

Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдаж, гаргасан шийдвэрийг Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, нийслэлийн Онцгой комиссын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тэргүүтэй холбогдох албаныхан танилцуулж, иргэд, олон нийтэд албан ёсны мэдээлэл өглөө. Коронавирусийн халдвараас сэргийлэх хүрээнд 21 хоногийн тусгаарлалтаа дуусгаад гарсан иргэн болон түүний ойрын хавьтлаас халдвар илэрсэн тул Улсын Онцгой комисс шуурхай хуралдаж, нийслэл хотоос...

Гэр хорооллыг орон сууцжуулахад Энэтхэг улстай хамтарна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хоёр улсын найрамдалт, хамтын ажиллагааны гүүр болж, эдийн засаг, хамтын ажиллагааг улам бэхжүүлсэн Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах төсөл амжилттай хэрэгжиж байгааг онцлон хэллээ. Улаанбаатар хот бол Монгол Улсын нийгэм,...

Сөүл рүү энэ сарын 12, 13-нд хийх тусгай нислэгийг хойшлуулав

Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаар хуралдаанаас гарсан шийдвэртэй холбогдуулан Сөүл-Улаанбаатар чиглэлд 2020 оны 11 дүгээр сарын 12, 13-ны өдөр тус тус үйлдэхээр төлөвлөж байсан тусгай нислэгийг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. Нислэгийн шинэчилсэн тов тодорхой болмогц олон нийтэд зарлах болно гэж Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэв.

Зохиомол хомсдол үүсгэсэн аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцно

ШӨХТГ-аас аж ахуйн нэгжүүдийг зохиомол хомсдол үүсгэхгүй байх шаардлага хүргүүлж эхэлжээ. Тодруулбал, тусгаарлагдаж байгаад гэртээ гарсан байсан олон улсын тээврийн жолооч болон түүний гэр бүлийн хүнээс коронавирусний халдвар илэрсэн тул УОК өнөөдөр буюу 11 дүгээр сарын 11-нээс эхлэн гурав хоног нийслэлд хөл хорио тогтоогоод байна. Хөл хорионы дэглэмтэй холбогдуулан зохиомлоор бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнийг нэмсэн, хомсдол үүсгэсэн аж ахуйн нэгжүүдэд хуулийн хариуцлага тооцно гэдгийг ШӨХТГ-аас...

Улаанбаатар хотод гурав хоног хорио цээрийн дэглэм тогтоолоо

Тусгаарлагдаж байгаад гэртээ гарсан байсан олон улсын тээврийн жолооч болон түүний гэр бүлийн хүнээс коронавирусний халдвар илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдлоо. Тиймээс Улсын онцгой комисс яаралтай хуралдаж өнөөдөр буюу 11 дүгээр сарын 11-нээс эхлэн гурав хоног нийслэлд хөл хорио тогтоолоо. Энэ хугацаанд халдвар авсан хүмүүстэй ойр байсан хүмүүсийг тогтоох ажлыг хийх аж. Гурав хоногийн хугацаанд бүх шатны боловсролын байгууллага, цэцэрлэг, сургууль, их дээд сургууль, сургалтын...

“Би хариуцлагатай аав ээж” аяны хүрээнд сургалт болов

“Би хариуцлагатай аав ээж” аяны хүрээнд Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн Бага ангийн багш нарыг сэтгэл зүйн зөвлөгөө өгөх сургагч багшаар бэлтгэх сургалт боллоо. “Би хариуцлагатай аав ээж” аяны хүрээнд Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь “Сэтгэл судлалын онол арга зүй” ТББ-тай хамтран Хүүхдийн нас, сэтгэл зүйн онцлогийг харгалзан тэдэнд сэтгэл зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх чадварыг дээшлүүлэх, багшийн ажлын байран дээрх хөгжлийг дэмжих, эцэг...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
16.1 ° C
16.1 °
16.1 °
41%
7kmh
40%
Пүр
10 °
Баа
7 °
Бям
11 °
Ням
18 °
Дав
13 °
- Advertisement -

Шинэ мэдээ