7.1 C
Ulaanbaatar
Лхагва, 5 сар 8, 2024

Нийгэм

Сургуулийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ

Энэ хичээлийн жилд нийслэлийн төвийн зургаан дүүргийн ерөнхий боловсролын 31 сургуулийн 35 чиглэлд "Сургуулийн автобус" өнөөдрөөс үйлчилж эхэллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд “Сургуулийн автобус” төслийг хэрэгжүүлж буй юм. Замын түгжрэлийг бууруулах, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, эцэг эхчүүдийн ажлыг хөнгөвчлөх гээд олон давуу талтай энэхүү төсөл өнгөрсөн жил олон нийтийн талархлыг...

Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн өргөтгөл, 279 дүгээр цэцэрлэгийг ашиглалтад орууллаа

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир, БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нарын холбогдох албаныхан өнөөдөр Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн өргөтгөлийн шинэ барилга болон 279 дүгээр цэцэрлэгийн нээлтэд оролцлоо. Налайх дүүргийн 109 дүгээр сургуульд өмнө нь 1-5 дугаар ангийн 300 гаруй хүүхэд суралцдаг байсан. Харин Жайка олон улсын байгууллагын буцалтгүй тусламжаар 109 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилгыг барьж, ашиглалтад орууллаа. Өргөтгөлийн...

Нийслэлийн хэрэгцээнд 21 мянган тонн мах нөөцөлнө

Нийслэлийнхний хэрэгцээнд энэ жил 21 мянган тонн мах бэлтгэж нөөцөлнө. Энэ талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр өнөөдөр мэдээллээ. Тэрээр, өнгөрсөн оны өвөл Улаанбаатар хотын хэмжээнд 12 мянган тонн мах бэлдэж, 3-7 дугаар сар хүртэл нөөцийн махыг худалдаанд гаргасан. Энэ жил 10-аад мянган тонноор илүү хэмжээгээр бэлтгэнэ. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Засгийн газрын шийдвэрээр Улаанбаатар хотод дээрх тонны мах бэлтгэх...

“Номын баяр-2020” төв талбайд эхэллээ

"Номын баяр-2020" УИХ-ын даргын ивээл дор “Хэл, соёл оюун санааны тусгаар тогтнол” уриан дор Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр эхэллээ. “Номын соёлт ертөнц” ТББ-ын санаачилгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Номын баярын өдөр тэмдэглэх” тухай 2012 оны 158 дугаар зарлигийн дагуу уламжлал болон зохиож байгаа номын баярыгэнэ жил Монгол орон даяар 18 хоногийн турш өргөн дэлгэр тэмдэглэх гэж буйгаараа онцлогтой. Ерөнхий зохион байгуулагчаар Соёлын яам, ЗГХА, Соёл урлагийн газар, нийслэл,...

Тусгай үүргийн онгоц Истанбулыг зорилоо

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Туркийн Истанбул хотоос иргэдээ татаж авах тусгай үүргийн онгоц өнөөдөр 07:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрлөө. Тус онгоцоор 250 гаруй иргэн эх орондоо ирэх бөгөөд маргааш буюу 09 дүгээр сарын 19-ний 01:00 цагт Улаанбаатар хотод газардах хуваарьтай байна. Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Орентал”, “Алтай”, “Боржигон”, “Мөнххустай”, “Налгар” зочид буудал, амралтын газруудад тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Хилийн цэргийн өдөр тохиож байна

Монгол Улсад орчин үеийн хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний 87 жилийн ой өнөөдөр тохиож байна. Манай улс 1930-аад оны эхээр харийн түрэмгийлэгчдээс эх орон, газар шороогоо хамгаалах, хууль бус дүрвэгчидтэй тэмцэх зорилгоор хил орчимд цэргийн албан хаагчдыг байршуулж эхэлжээ. 1933 оноос дээрх цэргүүдийг Хилийн цэрэг хэмээн нэрлэх болсон байна. Манай улсын хилийн нийт урт нь 8257 км юм. Улсын хилийн манаанд өдөр бүр 5 мянган...

Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж байгаа зарим ажлуудын талаар өнөөдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн Үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга Ш.Мөнхжаргал, “Тавантолгой түлш” компанийн хэвлэлийн төлөөлөгч Ш.Батсуурь нар мэдээлэл хийлээ. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын...

Завьт эргүүлийнхэн гурван сар ажиллахдаа 241 хүний амь аварчээ

НОБГ-ын харьяа Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл” арга хэмжээг 10 дахь жилдээ Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Яармагийн гүүр хүртэлх Туул голд 2020 оны 06 дугаар сарын 10-аас 09 дүгээр сарын 15-ныг хүртэл зохион байгууллаа. Үүрэг гүйцэтгэх гурван сарын хугацаанд давхардсан тоогоор 2113 алба хаагч, 400 гаруй автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 241 хүний амь насыг авран хамгаалан, голын усанд...

НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016-2020 оны бүрэн эрхийн хугацааны хаалтын хүндэтгэлийн чуулган өнөөдөр боллоо. Өнгөрсөн дөрвөн жил НИТХ-ын ээлжит болон ээлжит бус 55 удаагийн хуралдааныг зохион байгуулж, 109 тогтоол баталжээ. Мөн хугацаанд Тэргүүлэгчдийн хуралдааныг 129 удаа зохион байгуулж, 784 тогтоол баталсан байна. Аливаа хуралдаан бүр 80 дээш хувийн ирцтэй зохион байгуулагдаж байсан нь энэ удаагийн НИТХ-ын төлөөлөгчдийн хариуцлага, ухамсар, ёс зүйн төвшин ямар байсныг...

Зургаан аймагт зудын эрсдэлийн үнэлгээ хийлгэх хүсэлт тавьжээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатарт өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотойгоор 6 аймагт зудын эрсдэлийн үнэлгээ хийлгэх хүсэлт тавилаа. Тодруулбал, бэлчээрийн даац хэтэрсэн, зуншлага тааруу, өвөлжилт хүндэрч болзошгүй Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай аймагт зудын эрсдэлийн үнэлгээ хийх ажлын хэсгийг томилж, гамшиг зудын эрсдэл тогтоох ажлыг шуурхай зохион байгуулж өгөхийг З.Мэндсайхан сайд албан бичигтээ дурджээ. Цаг...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
broken clouds
7.1 ° C
7.1 °
7.1 °
57%
7kmh
75%
Пүр
12 °
Баа
7 °
Бям
12 °
Ням
17 °
Дав
22 °
- Advertisement -

Шинэ мэдээ