Угсармал орон сууцны дулаалгын ажил 50 хувьтай байна
Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод олон жил тулгамдаад байсан угсармал орон сууцны дулаалгын асуудлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2016, 2017, 2018 онуудад үе шаттайгаар тооцоо, судалгааг явуулсны үр дүнд энэ онд 6 дүүргийн 24 барилгыг дулаалах ажил хийгдэж байна.
Улаанбаатар хотод 1960, 1970-аад онд хуучнаар ЗХУ-ын хөрөнгө оруулалтаар баригдсан 1077 блок угсармал орон сууц байна. Улаанбаатар хотын...
Удаашралтай байгаа барилгын ажлыг шуурхайлах чиглэл өглөө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. Нээлтийн арга хэмжээний дараа тус дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж байгаа орон сууцны барилгын ажил удаашралтай байгаатай Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатын хамт газар дээр нь очиж ажиллан, гүйцэтгэгч компанийн төлөөллөөс тулгамдсан асуудлыг нь сонсож, барилгын ажлыг шуурхайлах...
Маргааш жанжин Д.Сүхбаатарын талбайд үдшийн цэнгүүнтэй
Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан “Үдшийн цэнгүүн, урлагийн тоглолт”-ыг маргааш буюуу 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 21.00 цагт жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах аж.
Уг үйл ажиллагаанд Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулга, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, Зэвсэгт хүчний Жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн уран бүтээлчид оролцож, төгсгөлд нь ёслолын буудлага хийх юм байна.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах...
Дорнод аймаг дахь Бүсийн оношлогоо эмчилгээний төвийг Цэргийн гавьяаны одонгоор шагнав
Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Дорнод аймаг дахь Бүсийн оношлогоо эмчилгээний төвийг Цэргийн гавьяаны одонгоор шагналаа. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа гардуулж, баяр хүргэв.
Бүсийн оношлогоо эмчилгээний төв нь 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн, дайны дараах хор уршгийг арилгахад үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд аймгийн төв больницдоо цэргийн...
Хотын Захирагч удаашралтай байгаа барилгын ажлыг шуурхайлах чиглэл өглөө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. Нээлтийн арга хэмжээний дараа тус дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж байгаа орон сууцны барилгын ажил удаашралтай байгаатай Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатын хамт газар дээр нь очиж ажиллан, гүйцэтгэгч компанийн төлөөллөөс тулгамдсан асуудлыг нь сонсож, барилгын ажлыг шуурхайлах...
С.Амарсайхан: Бид ямар ч үед хүүхэд багачуудынхаа ирээдүйд зориулах хөрөнгө оруулалтаас гар татах учиргүй
Өнөөдөр “Хичээлийн шинэ жилийн баяр” буюу есдүгээр сарын 1-ний өдөр. Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Нийслэлийн Ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан оролцож, 2019-2020 оны хичээлийн шинэ жилийг багш сурагчид болон эцэг эхчүүдийн хамт угтлаа.
Хичээлийн шинэ жилийн нээлтийн өмнө Хотын Захирагч Хайлаастын эцсээс нийслэлийн ЗДТГ-ын явуулын ажлын байрны...
С.Амарсайхан: Газар тариалан эрхлэгчдийг дэмжиж ажиллана
Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан Засгийн газраас “Атар-60” бүтээлч ажлын төлөвлөгөөг баталсан юм. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, "Экспо Монгол" ХХК-тай хамтран газар тариалангийн үйлдвэрлэлд нэвтэрч буй дэвшилтэт техник, технологийг танилцуулах, шинэ ургацын бүтээгдэхүүнийг сурталчлах зорилгоор өнөөдөр, маргааш “Атар-60” газар тариалангийн...
Удаа дараа хариуцлагагүй ажилласан албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр боллоо
Өнөөдөр Захирагчийн ажлын алба, Агаарын бохирдолтой тэмцэх газар, Авто замын хөгжлийн газар зэрэг нийслэлчүүдийн өдөр тутмын ажил амьдралтай холбоотой үйл ажиллагааг хариуцдаг нийслэлийн харьяа агентлагийн зарим албан тушаалтнуудтай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар шуурхай хуралдаан хийлээ.
Хуралдааны эхэнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр Захирагчийн ажлын хийж хэрэгжүүлж буй ажлын явцын талаар товч мэдээлэл хийв....
Хотын захирагчийн үүрэг болгосны дагуу “Амгалан” дулааны станц орчмын үерийн хамгаалалтын барилгын хийгдэж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан 2015 оноос хойш газар чөлөөлөхтэй холбоотой маргааны улмаас 4 жил удааширсан Баянзүрх дүүргийн 8,10 дугаар хороодын нутаг дэвсгэр дэх УС-15, “Амгалан” дулааны станцын орчмын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ажлын явцтай энэ сарын 8-ны өдөр газар дээр нь танилцаж, тухайн ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгсөн билээ.
Тодруулбал, үерийн суваг барих ажлын трассд орсон айлыг чөлөөлөх үүрэг даалгаврыг нийслэлийн...
Европын Сэргээн босголт хөгжлийн банкны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд өнөөдөр Европын Сэргээн босголт хөгжлийн банкны (ЕСБХБ) Суурин төлөөлөгч Ирина Кравченко, тус банкны Евроазийн дэд бүтэц хариуцсан ахлах банкер Светлана Радченко нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлтийн талаар болон Орлогод нийцсэн орон сууцны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх тухай, мөн барилгын хог хаягдлыг дахин боловсруулах байгууламж барих зэрэг асуудлаар санал солилцлоо. ...
Цаг агаар
Ulaanbaatar
broken clouds
-10.9
°
C
-10.9
°
-10.9
°
67%
1kmh
75%
Пүр
-6
°
Баа
-20
°
Бям
-20
°
Ням
-15
°
Дав
-11
°
- Advertisement -










































