Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгийг хэсэгчлэн хааж, нөхөн сэргээлт хийнэ
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 145 дугаар тогтоолоор 2017-2020 онд “Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөр“-ийг баталсан бөгөөд уг хөтөлбөрийн 4-р зорилтын хүрээнд Нарангийн энгэр, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгийг 2020 оноос эхлэн хэсэгчлэн хааж, нөхөн сэргээлт хийхээр бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.
Энэхүү нөхөн сэргээлтийг Төв цэвэрлэх байгууламжийн хур лагийг боловсруулж гаргасан бордоог ажшиглаж хийх талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Барилга, хот байгуулалтын яам,...
Замын цагдаагийн гүүрэн гарцын бүтээн байгуулалтад шалгалт хийв
Энэ жил нийслэлийн хэмжээнд авто замын өргөтгөл шинэчлэл, дэд бүтцийг сайжруулахтай холбоотой олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нийслэл хотод баригдаж байгаа авто зам, гүүрийн ажлуудын явцыг хэд хэдэн удаа биечлэн шалгаж, газар дээр очиж ажиллан, улгамдсан асуудлыг шийдвэрлэж, зам гүүрийн ажлыг хугацаандаа багтааж ашиглалтад оруулах үүрэг даалгаврыг өгсөн.
Удахгүй хичээлийн шинэ жил эхэлж, авто замын ачаалал тэмэгдэж,...
Сургалтын төлбөрийн тэтгэлэг 60 оюутанд гардуулна
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь зорилтот бүлгийн гэр бүл, хүүхэд, залуучуудыг дэмжих, хөгжүүлэх төсөл, үйл ажиллагаануудыг Кристина Нобелийн Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлдэг билээ.
Кристина Нобелийн Хүүхдийн сан нь 22 дахь жилдээ хүүхэд, залуучуудыг дэмжих, тэднийг бие болоод сэтгэл зүйн хувьд биеэ даасан, амжилттай иргэн болгон төлөвшүүлэхээр ажилладаг. Жил бүр бид хөтөлбөрт хамрагдаж буй 1200 гаруй хүүхдэд цаашид өсөн дэвжих, ахисан түвшинд суралцах...
ОХУ-ын А.В.Александровын нэрэмжит Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын тоглолт Д.Сүхбаатарын талбайд боллоо
Халхын голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ОХУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Хойд Осетын Ардын жүжигчин, Уран сайхны удирдаач, Хурандаа Геннадий Саченкюкээр ахлуулсан 132 хүний бүрэлдэхүүнтэй А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын хүндэтгэлийн тоглолт өчигдөр Соёлын төв өргөөнд болсон. Тэгвэл өнөөдөр Д.Сүхбаатарын нэрэмжит талбайд уг тоглолтоо дахин толилууллаа.
А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын найрал хөгжимчид, найрал дуучид Монгол...
Улсын аварга малчин өрх, фермер, саальчин шалгаруулах журмыг шинэчлэв
Улсын аварга малчин өрх, Улсын хошой аварга малчин өрх, Улсын аварга фермер, Улсын аварга саальчин шалгаруулах журмыг тус тус шинэчлэн батлав. Шалгарсан Улсын аваргуудыг шагнахад шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжжүүлэхээр болов.
Малынхаа тоог бэлчээрийн даацад тохируулан өсгөж, бэлчээрийг зүй зохистой ашиглаж, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлж, малын чанарыг сайжруулан малаа мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эрүүл чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийгэмд...
Төмөр зам тавьснаар тээврийн зардал дөрөв дахин буурах боломжтой гэв
Дэд бүтцээ хөгжүүлэхгүйгээр байгалийн баялгаа ашиглан, зах зээлд нийлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулна гэдгийг энгийнээр хэлбэл худаг нь байгаад усаа татах ховоо, онгоц, гэр лүүгээ зөөх савгүйтэй адилтгаж болох биз ээ. Тиймдээ ч бид уул уурхайн баялгаа хэрхэн хямд зардлаар, эрэлттэй зах зээлд нь нийлүүлэх талаар толгойгоо гашилгаж ирсэн. Цөөнгүй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр завдан хөрөнгө, хөдөлмөр зарцуулсан.
Гэхдээ өдий хүртэл төдийлөн амжилтад хүрсэнгүй. Уул уурхайн...
Сайжруулсан түлшний борлуулалтын цэгүүдийг жигдрүүлэх, үйл ажиллагааг тогтмолжуулахыг үүрэг болголоо
2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах Засгийн газрын 270 дугаар тогтоолын дагуу “Тавантолгой түлш” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, үйл ажиллагааны талаарх танилцуулга мэдээллийг сонслоо.
“400 өрхийн дунд нэг борлуулалтын цэг байхаар тооцож нийт 504 жижиглэн цэг байгуулсан. 42 бөөний төвөөс жижиглэнгийн цэгийг хангана. Батлагдсан орц, жорын дагуу бүтээгдэхүүн үйлдвэрлэл тасралтгүй, хэвийн явагдаж нөөцлөлтийн ажлыг зохион байгуулж байна. Жижиглэн болон бөөний...
Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа болно
Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/854 дүгээр “Дуудлага худалдаа зохион байгуулах тухай” захирамж гарсантай холбогдуулан газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 10:00 цагт www.mle.mn цахим хуудсаар явагдана. Дуудлага худалдаанд оролцогчид хүсэлтээ 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 09:00 цагаас эхлэн 13-ны өдрийн 09:00 цагийн хооронд www.mle.mn цахим хуудсаар бүртгүүлэх ба дараах газруудыг худалдана.
/д
Дүүрэг
Хороо
Газрын байршил
Газрын зориулалт
Хэмжээ/га/
Дуудлагахудалдааны
анхны...
Налайхын авто замын далангийн ажил 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар өнөөдөр Гацууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажилтай танилцан, газар дээр нь очиж ажиллалаа.
Өнөөдрийн байдлаар нийт замын ажлын гүйцэтгэл 50 хувьтай, далангийн ажил 85 хувьтай хийгдсэн. Хоолой, тунелийн ажил дууссан. Цементээр эхлүүлсэн хучилт 1 км байна. Замын хучилтыг ирэх аравдугаар сарын 10-н гэхэд дуусгана. Хөдөлгөөнийг...
Баялаг бүтээгчидтэйгээ хамтран ажиллахад хот бүх талаар нээлттэй байх болно
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Засгийн газрын гишүүд болон Хотын захирагчийн хамт бизнес эрхлэгчидтэй уулзлаа. МҮХАҮТ-д болсон энэхүү “Бизнес уулзалт”-д 250 гаруй бизнес эрхлэгч, 10 гаруй ТББ-ын төлөөлөл оролцож Засгийн газрын гишүүдээс асуулт асууж, санал бодлоо хэлсэн юм.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, бизнес эрхлэгчдийн ажиллах орчин, үйл ажиллагааг дэмжих талаар Засгийн газраас баримталж буй бодлого цаашид...
Цаг агаар
Ulaanbaatar
broken clouds
-10.9
°
C
-10.9
°
-10.9
°
67%
1kmh
75%
Пүр
-6
°
Баа
-20
°
Бям
-20
°
Ням
-15
°
Дав
-11
°
- Advertisement -










































