9 дүгээр сарын 3-ны өдрийг бүх нийтээр амрах өдөр болгов
Халх голын байлдааны ялалтын 80 жилийн тэгш ой тохиож байгаатай холбогдуулан 2019 оны 9 дүгээр сарын 3-ны ажлын өдрийг бүх нийтээр амрах өдөр болгов. Тухайн ажлын өдрийг 2019 оны 9 дүгээр сарын 7-ны Бямба гарагт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.
Цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тооны дээд хязгаарыг тогтоов
2020 онд цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тооны дээд хязгаарыг баталлаа Цэргийн албаны тухай хуулийн дагуу цэргийн дүйцүүлэх. албыг зохих журмын дагуу тус тусын аймаг, орон нутагт зохион байгуулж ажиллахыг аймаг нийслэлийн Засаг дарга нарт даалгав.
Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, иргэн бүрт эх орноо хамгаалах бэлтгэлийг эзэмшүүлэх тэдэнд цэрэг-эх оронч хүмүүжил төлөвшүүлэх зорилгоор цэргийн насны иргэдийг дүйцүүлэх алба хаалгах ажлыг жил бүр...
“Русские Витязи” баг уран нислэгийн үзүүлбэрээ Хүй мандлын тэнгэрт толилууллаа
Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулан ОХУ-ын Агаар-сансрын хүчний гвардын 234 дүгээр нисэх хорооны Су-30СМ загварын байлдааны дөрвөн онгоцоос бүрдсэн “Русские Витязи” багийн уран нислэгийн үзүүлбэр өнөөдөр Хүйн долоон худагт боллоо. Үзүүлэх тоглолтыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, дэслэгч генерал А.Ю.Чайко, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Агаарын цэргийн штабын...
“БИДНИЙ ХОТ” сэдэвт нийтлэл, нэвтрүүлэг, контентын уралдаан зарлалаа
Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан олон нийтэд их хотын соёлыг түгээх, нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд иргэний оролцоог нэмэгдүүлэх, нийгэмд эерэг хандлага түгээн дэлгэрүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “БИДНИЙ ХОТ” сэдэвт телевиз, радиогийн нэвтрүүлэг, сонин, сэтгүүл, сайтын нийтлэл, цахим контентын уралдааныг нийт хэвлэл мэдээллийн байгууллага, чөлөөт уран бүтээлчдийн дунд зарлаж байна. Уралдаанд ирүүлэх бүтээл нь нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлтэд өөр өөрийн гэсэн хувь нэмрээ...
Сургуулиудын хянах камерыг шалгаж байна
Их, дээд болон коллеж, ЕБС, цэцэрлэгийн 2019-2020 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан оюутан, сурагч, хүүхэд багачуудыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сургууль орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор “Хичээлийн шинэ жил” үйл ажиллагааг улсын хэмжээнд явуулж байна.
Энэ хүрээнд Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс энэ сарын 26-наас эхлэн хариуцсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сургуулиудын гадна, дотор хянах камеруудад үзлэг шалгалт хийж эхэллээ. Хянах...
Хятад иргэдийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоожээ
Ховд аймгийн мэргэжлийн хяналтын газраас өмгөөлөгч Д.Хуягбаатарын ирүүлсэн “Талст Молор компанийн MV-20930 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд хэсэг бүлэг хүмүүс хууль бусаар нэвтрэн орж суурьшин улмаар үйл ажиллагаа явуулахад саад учруулж байна” гэсэн гомдлын дагуу аймгийн Цагдаагийн газартай хамтран төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийжээ.
Шалгалтаар Монгол улсын 4, Хятад улсын 32 иргэн холбогдох бичиг баримтын бүрдэлт хийгээгүй, сум орон нутаг болон тусгай зөвшөөрөл эзэмшигч ААН-тэй...
Төмөр зам тавьснаар тээврийн зардал дөрөв дахин буурах боломжтой гэв
Дэд бүтцээ хөгжүүлэхгүйгээр байгалийн баялгаа ашиглан, зах зээлд нийлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулна гэдгийг энгийнээр хэлбэл худаг нь байгаад усаа татах ховоо, онгоц, гэр лүүгээ зөөх савгүйтэй адилтгаж болох биз ээ.
Тиймдээ ч бид уул уурхайн баялгаа хэрхэн хямд зардлаар, эрэлттэй зах зээлд нь нийлүүлэх талаар толгойгоо гашилгаж ирсэн. Цөөнгүй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр завдан хөрөнгө, хөдөлмөр зарцуулсан. Гэхдээ өдий хүртэл төдийлөн амжилтад хүрсэнгүй. Уул уурхайн...
Үзүүлэх тоглолтын үеэр Хүйн долоон худаг руу автобус үйлчилнэ
Халх голын 80 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулагдах ОХУ-ын байлдааны онгоцны үзүүлэх тоглолт 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр болохтой холбогдуулан Төв цэнгэлдэх хүрээлэн, Офицеруудын ордон, Таван шараас их багтаамжийн хоёр автобус 10.20, 10.30 цагуудаас Хүйн долоон худаг руу тус тус үйлчилнэ гэж нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээлэв.
Монгол, БНХАУ-ын гурав дахь удаагийн экспо зохион байгуулагдана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албаны хүмүүс өнөөдөр Хөх хотын дарга Фөн Үйжэнь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа хөгжин бэхжиж байгаад хотын Захирагч С.Амарсайхан талархал илэрхийлэв.
Монгол Улс, БНХАУ-ын стратегийн түншлэлийн харилцаа бүхий л...
Төмөр зам баригдсанаар уул уурхайн компаниуд хямд үнээр дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж бүрдэнэ
УИХ-ын 2018 оны 6 дугаар сарын 73-р тогтоолоор Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажилд шуурхай арга хэмжээ авч, хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан. Энэ хүрээнд Засгийн газрын 2018 оны наймдугаар сарын 242 дугаар тогтоолоор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн суурь бүтэц барих зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам”ХХК-д олгожээ.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-17.9
°
C
-17.9
°
-17.9
°
78%
1kmh
40%
Пүр
-6
°
Баа
-20
°
Бям
-20
°
Ням
-15
°
Дав
-11
°
- Advertisement -









































