16.8 C
Ulaanbaatar
Даваа, 5 сар 20, 2024

Нийгэм

“Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийн хүрээнд явган алхалт зохион байгууллаа

Ховд аймгийн Эрүүл мэндийн газар, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын газрууд “Амьдралын хэв маягт алхам алхамаар” уриан дор олон нийтийн алхалтыг 2021 оны 11 сарын 20-нд зохион байгуулж Дэлхийн диабетын сангаас санаачилсан чихрийн шижинтэй тэмцэх алхалтын сард нэгдлээ. ЭМЯ, Чихрийн шижинтэй тэмцэх үндэсний төв болон Орбис Интернейшнл байгууллагаас хамтран хэрэгжүүлж буй “Чихрийн шижин болон чихрийн...

Борлуулалтын цэгүүдийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Т.Мөнхжаргал нар болон “Тавантолгой түлш” компанийн удирдлагууд НЗДТГ-ын Явуулын ажлын байрандаа ажиллаж, сайжруулсан түлшний түгээлт нийлүүлэлтийн явцыг шалгалаа. Тэд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сайжруулсан түлшний цэгүүдээр явж борлуулагч болон иргэдтэй уулзаж санал хүсэлтийг нь сонсож ярилцсан юм. Сайжруулсан түлшний...

Өнжмөл шар өвсийг шатаахгүй байхыг анхааруулж байна

Хаврын хуурайшилттай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид он гарсаар иргэд хашаа, хороо, өвөлжөөндөө цэвэрлэгээ хийж өнжмөл өвс шатаасны улмаас гал алдсан 17 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн ажиллалаа. Энэ мэт иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, ногоо шатаасны улмаас өөрийн болон бусдын эд хөрөнгөд хохирол учруулах, цаашлаад ногоон бүс...

Дурсгалын мөнгөн зооснууд худалдаанд гарлаа

Монгол Улсад банк, санхүүгийн систем үүсч хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан Монголбанк зоосны цувралаа мөнгөн зоосоор баяжууллаа. "Монголбанк 95" мөнгөн зоос нь 999 сорьцтой 1 болон 5 унц байх бөгөөд нэгд нь Ардын хувьсгалаас хойших үндэсний мөнгөн тэмдэгтийг онцолсон бол нөгөөг нь Монгол Улсад банк үүссэн 1924 оноос өнөөг хүртэлх хугацааг илэрхийлж 95 гэсэн монгол бичээс бүхий нүүртэй бүтээжээ. Үүнээс гадна Монголбанк “Арван хоёр жил” зоосны...

Таван толгой түлшийнхэн “Зөвийг зөвлөе” арга хэмжээнд нэгдлээ

Улсын хэмжээнд 2022 оны эхний хоёр сард цагдаагийн байгууллагад нийт 7866 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 3868 нэгжээр буюу 96.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нийт бүртгэгдсэн хэргээс 1049 гэмт хэрэг согтуугаар үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 431 нэгжээр буюу 69.7 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Цагдаагийн байгууллагаас архины зохисгүй хэрэглээг багасгах, иргэдийн эрх зүйн боловсролыг...

Гадны төсөл хөтөлбөрийн “үр дүнд” хяналт тавьж ажиллана

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер Жеймс Андерсоныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер Жеймс Андерсон Сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаа авсанд баяр хүргээд, Дэлхийн банк Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай олон жил тус салбарт хамтарч ажилласнаа онцлон тэмдэглэлээ. Мөн Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжсэн “Хөдөө аж ахуйн маркетинг” төсөл амжилттай хэрэгжиж...

Өвөлжилтийн бэлтгэл улсын хэмжээнд 82 хувьтай байна

Малчдын өвс, тэжээлийн бэлтгэл, аймаг, сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, ус, хашааны хүрэлцээ, хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтээр дүгнэхэд өвөлжилт, хаваржилтын бэлтгэл 82 хувьтай гарчээ. Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Орхон, Өмнөговь, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймаг бэлтгэлээ 80-86 хувь хангасан бол бусад аймаг 80-аас доош хувьтай байгаа тухай мэдээ ирүүлжээ. Аймаг, нийслэл, сум, дүүргүүдийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн бүрдүүлэлт аймгийн...

ЕБС-иудад эрүүл мэндийн бие даасан хөтөлбөр хэрэгжинэ

Өнөөдөр Улаанбаатар зочид буудлын Хөх асар танхимд Эрүүл мэндийн хичээлийг ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт оруулах ажлын хэсгийн анхдугаар зөвлөлдөх уулзалт болов. Тус хамтарсан Ажлын хэсэгт БСШУСЯ, ЭМЯ, Боловсролын хүрээлэн, МУБИС, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, ДЭМБ, НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Хүүхдийн сан зэрэг байгууллагын төлөөлөл багтжээ. Тус Ажлын хэсгээс энэ өдөр эрүүл мэндийн боловсролын асуудлаар боловсрол, Эрүүл мэндийн салбарын холбогдох мэргэжлийн байгууллагуудын мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид, ЕБС-ийн...

”Эрүүл агаарт- Гэр бүлээрээ” уриалгыг гаргалаа

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын зүгээс Улаанбаатар хотын ногоон бүс, Горхи-Тэрэлжид амралт, жуулчны баазын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад хандан “Эрүүл агаарт – Гэр бүлээрээ” хөнгөлөлт урамшууллын аянд нэгдэж нийслэлчүүддээ бэлэг барихыг уриалж байна. Тус аян нь энэ өвлийн турш иргэдийг эрүүл, цэнгэг агаарт хөнгөлөлттэй үнээр амрах боломжийг бүрдүүлж өвлийн аялал жуулчлалыг дэмжих зорилготой юм. Одоогийн байдлаар “Dream Terelj lodge” амралтын газар гэр бүлд...

Ипотекийн зээлд 24.8 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргажээ

Өнгөрөгч 11 дүгээр сард 371 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагдсан хэмээн Төвбанкнаас мэдээллээ. Тухайн сард Монголбанк болон Засгийн газар хамтран 24.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилт гаргажээ. Тодруулбал Монголбанкнаас 237 зээлдэгчийн 15.9 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдсэн бол Засгийн газраас 132 зээлдэгчийн 8.9 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг олгосон байна. Зах зээл дээрх нэг өрөө шинэ орон сууцны дундаж үнэ тухайн сард 51 сая төгрөг, хоёр өрөө...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
broken clouds
16.8 ° C
16.8 °
16.8 °
42%
1.2kmh
60%
Мяг
25 °
Лха
12 °
Пүр
18 °
Баа
14 °
Бям
13 °
- Advertisement -

Шинэ мэдээ