-1.9 C
Ulaanbaatar
Бямба, 4 сар 27, 2024

Нийгэм

Баярын өдрүүдээр 87 чиглэлд 694 их, дунд багтаамжийн автобус, троллейбус ажиллуулахаар төлөвлөжээ

Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу Авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор хоёрдугаар сарын 03, 10-ны бямба гаргууд,  04, 11-ны ням гаргуудад автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон. Дээрх хязгаарлалт хийх өдрүүдэд Нийслэлийн тээврийн газраас Орбит, Нарангийн гол, ХМК, Баянхошуу, Нисэх, яармаг, Дэнжийн 1000, Чингэлтэй, Бэлх Шархад гэсэн суурьшлын цэгүүдээс Нарантуул худалдааны төв рүү  том оврын арван автобус 10:00, 12:30, 15:00 цагуудад үйлчилгээ үзүүлнэ. Мөн...

ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

Цагдаагийн байгууллагаас хүн амины хэрэгт сэжиглэн шалгаж буй ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбалын хэргийн мөрдөн байцаалт дуусч, яллах дүгнэлтийг прокурорт шилжүүлэв. Хэргийг эргэн санахад, өнгөрөгч 8 дугаар сарын 9-ний пүрэв гарагийн 21.45 цагийн үед “ЗТХЯ-ны үүдний дэргэдэх хөшөөний хажууд амиа алдсан хүн байна” гэсэн дуудлага Цагдаагийн байгууллагад ирсэн байдаг. Цагдаагийн алба хаагчид хэргийн газар очиж шалгахад ЗТХЯ-ны Хяналт, шинжилгээ дотоод аудитын газрын дарга 38 настай...

Автобусанд цахим картаар зорчоогүй иргэнийг 10 мянган төгрөгөөр торгоно

Нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч нар цахим картаар зорчих хөлсөө төлөөгүй иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 14.6.1 заалтын дагуу 10000 төгрөгөөр, зорчигчдод зорчих хөлс төлөх шаардлага тавиагүй, зорчигчдоос бэлэн мөнгө авсан жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.6.9 заалтын дагуу 25000 төгрөгөөр торгож, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд арга хэмжээ тооцон ажиллаж байна. Нэгдүгээр сарын 24-нөөс эхлэн зорчигчдын хөлс төлөлтийн байдалд хяналт, шалгалт хийж байна. Одоогийн байдлаар 6...

ОУВС-аас дараагийн шатны санхүүжилтээ хойшлуулжээ

УВС-гийн Захирлуудын зөвлөл энэ сарын 25-нд манай улсад ногдох дараагийн шатны санхүүжилт олгох хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх  байсан билээ. Гэтэл Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсантай холбогдуулан ОУВС-гаас дараагийн шатны санхүүжилт олгох хөтөлбөрийн хэрэгжилтийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна. ОУВС энэ талаархи албан ёсны мэдээллээ Монголбанкинд хүргүүлжээ. Уг нь хөтөлбөрийн хүрээнд 5.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн шугам нээгдэхээр тохиролцсоноос Төв банк Хятадын Ардын банктай 2.2 тэрбум ам.долларын своп хэлцлээ...

Хүүхдийн мөнгийг олгож эхэллээ

2017 оны төсөвт тодотгол хийж энэ онд хүүхдийн мөнгө олгоход шаардагдах санхүүжилтийг шийдсэн. Энэ хүрээнд хоёр лолоо хоногийн өмнөөс найм, ес, аравдугаар сарын мөнгийг нөхөж олгосон байдаг. Тэгвэл энэ сарын 20-оос арваннэгдүгээр сарын хүүхдийн мөнгийг олгож эхэлсэн байна. Шинэ төрсөн хүүхдийнхээ мөнгийг авах эцэг эхчүүд дурын арилжааны банканд өргөдлийн маягт бөглөн, данс нээлгэж хүүхдийн мөнгөө авах юм. Шинэ төрсөн хүүхдийн хувьд өргөдөл өгсөн сараар нь тооцон хүүхдийн мөнгийг нөхөн олгох тул шаардлагатай...

Хотын ногоон байгууламжийг гоёл чимэглэлийн моддоор өргөжүүлнэ

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж Төв аймгийн Борнуур, Баянчандмань, Дархан, Сэлэнгэ аймгийн мод үржүүлгийн газраар энэ сарын 10-12-ны хооронд ажиллалаа. Ажлын зорилго нь 2018 онд хотын ногоон байгууламжийн төлөвлөлтөнд гоёл чимэглэлийн модлог ургамлыг түлхүү тарих болсонтой холбоотой гоёлын модны нөөцийн судалгааг гаргаж байгаа юм. 2018 онд гоёл чимэглэлийн 10 төрөл, зүйлийн модыг түлхүү тарих юм. Үүнд:...

Ч.Ганзориг, Ш.Батхүү нарыг үргэлжлүүлэн хорино

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хуралдаж "Жаст" группийн захирал Ш.Батхүүгийн хоригдох хугацааг 15 хоногоор сунгахаар шийдвэрлэжээ. “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг хуурамч гарын үсэг бүрдүүлж Өмнөд Африкийн “Стандарт” банкинд барьцаалж их хэмжээний зээл авсан гэх хэргээр "Жаст" группийн захирал Ш.Батхүүг ийнхүү үргэлжлүүлэн хорихоор болов. Түүнийг мөрдөн байцаалтын шатанд баривчлан шалгаж байгаа бөгөөд цагдан хорих хуулийн хугацаа энэ сарын 2-нд дууссан юм....

Бизнес эрхлэгчдийн форум зохион байгуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Улаанбаатар хотын Худалдааны танхимын төлөөллүүдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Улаанбаатар хотын Худалдааны танхимын ерөнхийлөгч А.Ганхуяг, гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын Төсөв, санхүү хариуцсан зөвлөх Д.Батмөнх, НЗДТГ-ын Төсөл, хөтөлбөрийн хяналт, зохицуулалтын хэлтсийн дарга М.Аясгалан тэргүүтэй холбогдох албаныхан оролцсон юм. Уулзалтын үеэр Хотын дарга Улаанбаатар хотын Худалдааны танхимын ерөнхийлөгчөөр томилогдсон А.Ганхуягт...

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг хийлээ

ОБЕГ-аас гамшгаас хамгаалах хүнс, хөдөө аж ахуйн улсын албаны бэлэн байдлын үзлэгийг ХХААХҮЯ-нд зохион байгуулав. Яамны газар, хэлтсийн албан хаагчид яаралтай цугларах дохиогоор гадна талбайд гарч гамшгийн үед шаардлагатай эд зүйлсийг бэлтгэсэн үүргэвч, хантааз, хамгаалалтын малгай өмсч, эгнээ байраа эзлэн бэлэн байдалтай зогссон. ОБЕГ-аас гамшгийн аюул осолтой нүүр тулсан үед өөрийгөө болоод бусдыг учирч болзошгүй эрсдэл аюулаас хамгаалах танилцуулга мэдээлэл, зөвлөгөөг өгөв. Гамшгаас хамгаалах бэлэн байдлын...

Д.Сумъяабазар: Хаана ажлын хурд саарна тэнд авлигал байна гэж ойлгоно

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийв. Дараа нь Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд хийгдэж байгаа ажлын явцын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр мэдээлэл хүргэлээ. Тэрбээр “Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-1.9 ° C
-1.9 °
-1.9 °
50%
2kmh
0%
Ням
5 °
Дав
9 °
Мяг
12 °
Лха
13 °
Пүр
17 °
- Advertisement -

Шинэ мэдээ