13.1 C
Ulaanbaatar
Баасан, 5 сар 3, 2024

Нийгэм

“ХИЛЧИН” хотхон төвийн дулаанд бүрэн холбогдлоо

Ашиглалтад орсноосоо хойш 10 гаруй жил уурын зуухаар халж байсан Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Хилчин” хотхон төвийн дулаанд бүрэн холбогдлоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өмнө нь “Хилчин” хотхоны оршин суугчидтай уулзах үеэрээ “Баянхошуу, Сэлбэ дэд төвийн төслийн хүрээнд “Хилчин” хотхоныг дулааны шугамд холбох ажлыг эхлүүлж, удахгүй ажил хэрэг болгоно” гэж байсан нь ийнхүү хэрэгжиж байна. 720 өрх, 3500 гаруй...

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Д.Сумъяабазарын нэрийг дэвшүүлэн дэмжлээ

Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар нийслэлийн Монгол Ардын Намын хорооны дарга Д.Сумъяабазарын нэрийг дэвшүүлэн хэлэлцэж, дэмжлээ. Нэр дэвшүүлэн хэлэлцэх үеэр төлөөлөгчид асуулт асууж санал хэллээ. Тодруулбал, төлөөлөгчдийн зүгээс УИХ-ын гишүүн хүн хотын даргад нэр дэвшиж байгаа нь хуулийн хүрээнд хэр оновчтой вэ хэмээж байв. Хэрэв хотын даргаар сонгогдсон тохиолдолд Улаанбаатар хотынхоо жолоог хариуцлагатайгаар атгаж, хотын хөгжлийг шинэ шатанд...

Хагас боловсруулсан нүүрс хэрэглэдэг аж ахуй нэгж, байгууллагуудтай уулзалт зохион байгууллаа

“ТЕХНОЛОГИЙН ЗОРИУЛАЛТААР УУР ҮЙЛДВЭРЛЭН МИДЛИНГ /хагас боловсруулсан нүүрс/ ХЭРЭГЛЭДЭГ АЖ АХУЙ НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Монгол Улсын Шадар сайдын 2021 оны “Усан халаалтын болон уурын зуухыг дэвшилтэд технологид шилжүүлэх тухай” 123 дугаар тушаалаар 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс болон мидлинг хэрэглэхийг хориглосонтой холбогдуулан Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас санаачлан 2022 оны...

ДЭМБ-ын зүгээс эхо аппарат болон томуугийн эсрэг тамифлю эмийг хүлээлгэн өглөө

ДЭМБ зүгээс КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд зориулж Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагуудын оношилгоо, эмчилгээний хүчин чадлыг сайжруулахад дэмжлэг болгож тасралтгүй тусламж үзүүлсээр ирсэн. 2021 онд Монгол улсад тохиолдсон Ковид19 цар тахлын томоохон давлагаануудыг давахад ДЭМБ зүгээс үзүүлсэн дэмжлэгүүд бодлого, төлөвлөлтийн дэмжлэг ба тоног төхөөрөмжийн дэмжлэгүүд маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэгвэл өнөөдөр зөөврийн хэт авиан оношилгооны 10 аппарат болон...

Баялаг бүтээгчидтэйгээ хамтран ажиллахад хот бүх талаар нээлттэй байх болно

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Засгийн газрын гишүүд болон Хотын захирагчийн хамт бизнес эрхлэгчидтэй уулзлаа. МҮХАҮТ-д болсон энэхүү “Бизнес уулзалт”-д 250 гаруй бизнес эрхлэгч, 10 гаруй ТББ-ын төлөөлөл оролцож Засгийн газрын гишүүдээс асуулт асууж, санал бодлоо хэлсэн юм. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, бизнес эрхлэгчдийн ажиллах орчин, үйл ажиллагааг дэмжих талаар Засгийн газраас баримталж буй бодлого цаашид...

Урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны ажлыг эхлүүллээ

Нийслэлийн Онцгой байдлын газраас коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, иргэдийн үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх сургалт, сурталчилгааны ажлыг эхлүүллээ. Энэ хүрээнд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид дүүргийн аж, ахуйн, нэгж, байгууллага, орон сууцны орц, гарц бүрт “Эрсдэлийг бууруулж маскаа зүүцгээе”,“Их хотын соёлыг хэвшүүлье” сэдэвт хоёр төрлийн сурталчилгааны наалтыг байршуулж байна. Энэхүү сурталчилгааны ажлыг хоёр үе шаттайгаар...

Хотод мөрдөх стандартыг хуульд тусгах нь зүйтэй гэв

Хан-Уул дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, саналаа хэллээ. Хуулийн төсөлд санал авах хэлэлцүүлэгт Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Г.Батсайхан, Тэргүүлэгчид, Хурлын Ажлын албаны дарга Н.Буянхишиг, Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны зохион байгуулагч Т.Ариунболд, Нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Баялагцэнгэл нар оролцов.Шинэчилсэн найруулгын төслийн танилцуулгыг сонсоод, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид дүүргийн статусыг сумын статусаас...

"Урт цагаан"-ыг буулгах, шинэчлэхийг НИТХ шийднэ

Нийслэл дэх үйлчилгээний "Урт цагаан" төвийн байрыг буулгах талаар НИТХ-д танилцуулж, эцсийн шийдвэрийг мөн НИТХ гаргана гэж Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба мэдэгдлээ. Үүний өмнө тус төвийн түрээслэгч нартай уулзаж, саналыг авч байна. Тэдгээрийг нэгтгээд дээр нь мэргэжлийн байгууллагуудын гаргасан дүгнэлтэд үндэслэн хавсаргаж НИТХ-д танилцуулна гэв. Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийн талаар тэрээр хэлэхдээ, “2009-2019 онд нийтдээ Мэргэжлийн хяналтын улсын байцаагч, Барилгын тухайн хууль,...

Автозам засварын үеэрх нийтийн тээврийн үйлчилгээний төлөвлөлт

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Авто зам хаах, чиглэл өөрчлөх тухай” А/83 дугаар тушаалаар Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажил эхэлж байгаатай холбогдуулан 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн тойргийн Баруун түрүү чиглэлийн зорчих хэсгийн эгнээг тус авто замыг улсын ашиглалтад оруулах хүртэлх хугацаанд...

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд 320 орчим байгууллага, аж ахуйн нэгж нэгджээ

2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс хойш иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд Хан-Уул дүүрэг дэх “Ногоон хэрэм” төгөл, “Баянгол агро парк” болон “Шинэ Налайх”, СХД дэх “Бумбатын рашаан” цэцэрлэгт хүрээлэнд мод тарьжээ. Дээрх газруудад хамгаалалтын хашаа барьж, усалгаа, арчилгаа, тордлогоог нь шийдсэн байна. Моддыг Нийслэлийн Байгаль орчны газар, дүүргүүдийн Тохижилт үйлчилгээний газрууд хариуцах юм. Мөн иргэд, байгууллага, аж...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
few clouds
13.1 ° C
13.1 °
13.1 °
33%
9kmh
20%
Бям
14 °
Ням
15 °
Дав
18 °
Мяг
22 °
Лха
19 °
- Advertisement -

Шинэ мэдээ