24.1 C
Ulaanbaatar
Пүрэв, 5 сар 2, 2024

Нийгэм

Их цэвэрлэгээг төвийн зургаан дүүргийн 31 байршилд хийнэ

Улаанбаатар хотод үүссэн үерийн нөхцөл байдалтай холбогдуулан тодорхой байршлуудын лаг, шаврыг зөөж тээвэрлэх, бохирдлыг цэвэрлэх ажил эхэллээ. Өнөөдөр 8:00 цагаас эхэлсэн цэвэрлэгээнд хот тохижилт, үйлчилгээний 27 байгууллагын 970 ажилтан, төрийн албан хаагчид, цэргийн алба хаагч нар оролцож байна. Сэлбэ голын далан сэтэрч ойр орчмын газар, хотхон, хороолол, барилга усанд автсан. Тус байршлын лаг шавар, бохирдлыг цэвэрлэх...

“Их хотын бүсгүйчүүд 2023” хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

Эх орон, их хотын хөгжил, ирээдүй болсон залуу хойч үеийн хүмүүжил, боловсролд үнэт хувь нэмрээ оруулан буй эмэгтэйчүүдээ алдаршуулахаар НЗДТГ-аас “Их хотын бүсгүйчүүд 2023” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өдгөө дөрөв дэх жилдээ болж буй энэхүү арга хэмжээнд төр, хувийн хэвшлийн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцсон юм.

Шадар сайд УОК-ын Шуурхай штаб дээр ажиллаж байна

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан халдвар хамгааллын журмын хэрэгжилт, сургууль цэцэрлэгийн бэлэн байдлын зэрэг ямар хэмжээнд байгаа талаар мэдээлэл сонсон УОК-ын дэргэдэх Шуурхай штабт ажиллалаа.УОК-ын Нарийн бичгийн дарга Г.Баярхүү "Сургууль цэцэрлэгийн ариутгал халдваргүйжүүлэлтийг дүүргийн Онцгой комисс хариуцан бэлтгэл ажлыг ханган ажилласныг илтгэж, мөн өнөөдрийн 12-17 насны хүүхдүүдийн 90 орчим хувь нэгдүгээр тунд хамрагдсаныг мэдээллээ.

Тайланд улсаас ирэх нислэгийн тоог нэмэгдүүлэх, тогтмолжуулах асуудлаар талууд уулзлаа

Монгол-Тайланд, Тайланд-Монгол чиглэлийн нислэгийг нэмэгдүүлэх, харилцан аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ Тайландын Хаант Улсын тур операторуудын төлөөлөл болох “DUNAMIS777” ХХК-ийн Захирал Буадит Санудда болон холбогдох хүмүүсийг хүлээн авч уулзлаа.Уулзалтын хүрээнд Тайланд улсаас Монгол улсад буух нислэгийн зөвшөөрлийн хугацаа нэг сараар олгогдож, сунгагддаг бөгөөд үнийг сунгаж, нислэгийг хуваарьт оруулж өгөхийг хүсэж буйгаа Тайландын талаас илэрхийлэв.

“Welcome to Mongolia” аялал жуулчлалын үзэсгэлэн Чингисийн талбайд гарч байна

Дэлхийн аялал жуулчлалын өдөрт зориулсан “Welcome to Mongolia” аялал жуулчлалын үзэсгэлэн Чингисийн талбайд гарч байна. Тус үзэсгэлэнг GRAND TOUR-2023 Аялал жуулчлалын Улсын олимпиадын хүрээнд зохион байгуулж байгаа юм.

Өсвөрийн аврагч: Багануур дүүргийн “Дөл” бүлгэм улсын аваргаар тодорлоо

Өсвөрийн аврагч сурагчдын гамшгаас хамгаалах мэдлэгийг бататгах, болзошгүй гамшиг ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг дадлага олгох зорилгоор “Өсвөрийн аврагч-2023” улсын аварга уралдааныг хоёрдахь удаагаа зохион байгууллаа. Тэмцээнд бүс, бүсээс шалгарсан зургаан багийн 50 орчим өсвөрийн аврагч оролцож, жагсаалын үзлэг, мэдлэг сорих асуулт хариулт, уснаас аврах ажиллагаа, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, хүч...

Эрт илрүүлгийн мэдээгээр бага, өсвөр насныхны дунд шүдний цооролт өвчний тархалт өндөр байна

Эрт илрүүлгийн мэдээгээр бага насны хүүхэд, өсвөр насныхны дунд шүдний цооролт /4-5 шүд/ өвчний тархалт өндөр байгаа тул аав, ээж, асран хамгаалагч нар хүүхдийнхээ шүдийг жилд 2 удаа тогтмол эмчид үзүүлж, зөвлөгөө авч эмчлүүлээрэй. Шүдээ угаах дадлыг өөрөө үлгэрлэн сургаарай.Шүдээ хэрхэн зөв угаах вэ? Шүдийг зөв чиглэлээр угааснаар бүх гадаргуу нь жигд цэвэрлэгдэнэ.Сойзыг буйлтай 45 градусын налуутай барихБуйлнаас...

“Монполимет” ХХК 16 га талбайд Тосон нэртэй нуур байгуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Монполимет” ХХК-ийн Тосон үйлдвэрт ажиллалаа. Тус компани үйл ажиллагаагаа эхэлсэн цагаас хойш нөхөн сэргээлтийн бодлогыг эн тэргүүнд баримталж, Тосон үйлдвэрээ нөхөн сэргээлтийн сургалтын бааз болгон хөгжүүлжээ. 2001 онд 16 га талбайд Тосон нэртэй нуур байгуулж 2011 онд гадаргын...

“Ази, номхон далайн бүс нутгийн газар хөдлөлтийн хариу арга хэмжээний дасгал сургууль”-д оролцлоо

Австралийн холбооны улсын Засгийн газраас НҮБ-ын Олон Улсын эрэн хайх, аврах зөвлөлдөх бүлэгтэй хамтран Брисбэн хотноо зохион байгуулж байгаа “Ази, номхон далайн бүс нутгийн газар хөдлөлтийн хариу арга хэмжээний дасгал сургууль”-д ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Энэ сарын 21-25-ны өдрүүдэд зохион байгуулсан дадлага сургуульд 30 гаруй орны төлөөлөгч оролцож,  тус улсын Квийнсланд мужийн нутаг дэвсгэрт...

Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах лабораторийн барилгын ажлын явцыг шалгаж газар дээр нь ажиллалаа. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр баригдаж буй лабораторийн барилгын 2 давхрын үндсэн бүтээц хийгдэж, барилга угсралтын ажил 45 хувийн гүйцэтгэлтэй байна. Уг лаборатори ашиглалтад орсноор хөдөө аж ахуйн...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
24.1 ° C
24.1 °
24.1 °
14%
5kmh
0%
Баа
17 °
Бям
14 °
Ням
14 °
Дав
16 °
Мяг
19 °
- Advertisement -

Шинэ мэдээ