10.1 C
Ulaanbaatar
Бямба, 5 сар 18, 2024

Нийгэм

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларна

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 9-14 градус, Увс нуурын хотгор, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 6-11 градус, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутгаар шөнөдөө...

Нийслэлийнхэн иргэдээ хүү торгуулиар дарамталж, орлогоо 3.4 турбумаар давуулан биелүүлжээ

Нийслэлийн ИТХ төсвийн тодотголоо хэлэлцэж байна. Нийслэлийн 2017 оны төсвийн нийт орлого2016 оны төсөвтэй харьцуулахад 76.7 тэрбум төгрөг буюу 14.1 хувиар нэмэгдсэн байна. Төсвийн урсгал зардал 2016 оны батлагдсан төсвөөс 16.8 тэрбум буюу 5.8 хувиар нэмэгдсэн байна. Төсөв мөнгө хангалттай байгаа байгаа боловч нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудал болох угсармал орон сууцны дулаалга, гэр хорооллын дахин төлөвлөлтөд мөнгө тавиагүй хэрнээ захиргааны урсгал зардлаа нэмж оруулж ирсэнийг...

Хүнсний ногооны 40.1 хувийг хурааж аваад байна

ХХААХҮЯ-ны ургац хураалтын явцын мэдээллээр, улсын хэмжээнд есдүгээр сарын 25-ны байдлаар 19.2 мянган га талбайгаас 26 мянган тонн үр тариа хурааж аваад байна. Тодруулбал, 14.2 мянган га-гаас 23.7 мянган тонн улаанбуудай, 7.3 мянган га-гаас 62.3 мянган тонн төмс, 5.4 мянган га-гаас 64.4 мянган тонн хүнсний ногоо,  7.1 мянган га-гаас 15.3 мянган тонн тэжээлийн ургамал, 5.7 мянган га-гаас 2.1 мянган тонн тосны ургамал тус тус...

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хамт олон онцгой байдлынханд 5 сая төгрөг хандивлалаа

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ажиллагсад, уурхайчид өөрсдийн санаачлагаар хандивын аян өрнүүлж, аяны хүрээнд цугларсан 5 сая төгрөгөө Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт гардууллаа. Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч ахлах дэслэгч Б.Дэнзэн хамт олноо төлөөлөн энэхүү сэтгэлийн бэлгийг хүлээн авсан бөгөөд компанийн нийт ажилчдад талархсанаа илэрхийлж, үр дүнтэй зарцуулахаа хэллээ. Аймгийн Онцгой байдлын газар нь Өмнөд...

Худалдан авах давс, бодисоо тогтмол шинжлүүлдэг тогтолцоо руу шилжинэ

Давс, бодисын найрлагатай холбоотой асуултад хариулт өгсөн юм. Тодруулбал, хог хаягдал ихтэй, шороог нь шүүгээгүй, эсвэл гүехэн газраас шүүсэн буюу мөстсөн давс нийлүүлсэн гэж УБЗАА-наас үзэж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор давс нийлүүлсэн компаниуд руу бичиг явуулсан байна. Хэрвээ эдгээр компанийн зүгээс яаралтай арга хэмжээ авахгүй бол гэрээг цуцалж, хохирлыг нөхөн төлүүлэх талаар албан бичигт дурджээ.

Өдөрт 15-20 мянган хүнийг дархлаажуулна

Улсын онцгой комисс 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хуралдаж коронавируст халдварын нөхцөл байдал, вакцинжуулалтын явц болон бусад асуудлыг хэлэлцэв. Хэдийгээр халдварын тоо нэмэгдэж байгаа ч иргэдийн амьдрал, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг аль болох хэвийн үргэлжлүүлэхийг зорьж байна. Иймээс нийтийг хамарсан хөл хорио тогтоохгүй, шаардлагатай бол тухайн газарт хэсэгчилсэн байдлаар зохицуулна гэдгийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын...

Улаан загалмай нийгэмлэгээс 50,000 ширхэг pcr оношлуур хүлээлгэн өглөө

Монголын улаан загалмай нийгэмлэгээс олон улсын төдийгүй дотоодод хүмүүнлэгийн тусламжийг цаг алдалгүй зохион байгуулж, эрүүл мэндийн байгууллагын хүчин чадлыг нэмэгдүүлж, олон нийтийн дунд халдварын тандалт судалгаа хийх, зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулалтад хамруулах, өрхийн дэмжлэг үзүүлэх зэрэг чиглэлд 1500 гаруй мэргэшсэн сайн дурын ажилтнуудыг ажиллуулж байна. Тус нийгэмлэгээс 2020-2022 онд нийт 2,9 тэрбум төгрөгийн үнэ бүхий амьсгалын аппарат, түргэн тусламжийн машин, оношлуур, ариутгал,...

"Эрдэнэс Тавантолгой" ХК "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэж уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, ой мод, ойн санг нэмэгдүүлэх, усны эх үүсвэр, нөөцийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилтыг дэмжин, мод тарьж ургуулж, цаашид арчлан хамгаалахаа батламжиллаа.

Агуулахад хадгалж буй болон үйлдвэрлэсэн шахмал түлшний чанарт тогтмол шинжилгээ хийж байна

Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах зорилтын хүрээнд нийслэлд түүхий нүүрсний хэрэглээг халж, сайжруулсан шахмал түлш хэрэглэх болсоор дөрөв дэх өвөлтэй золгох гэж байна. Намрын сэрүүн орж, нийслэлчүүд галлаж эхлэхээс урьтан нийслэлийн хэмжээнд есдүгээр сарын 15-ны өдрөөс сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгийг ажиллуулж эхэлсэн. Энэ жил нийслэлийн хэмжээнд шахмал түлш борлуулах 670 цэг ажиллуулахаас одоогийн байдлаар 450 нь борлуулалтаа эхлүүлээд байгаа юм.

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хамтарсан мэдэгдлийг хүргүүллээ

Нийслэлийн Онцгой байдлын газраас Мэргэжлийн хяналтын газартай хамтран дүүрэг, хороодын Засаг дарга, ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хамтарсан мэдэгдэл хүргүүллээ. Мэдэгдэлд хавар, намрын хуурайшилттай үеийн ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах хяналт, шалгалтаар нийслэлийн ногоон бүс, алслагдсан дүүрэг, хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын холбогдох хууль тогтоомжоор хүлээсэн...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
10.1 ° C
10.1 °
10.1 °
53%
3kmh
0%
Ням
19 °
Дав
24 °
Мяг
23 °
Лха
18 °
Пүр
16 °
- Advertisement -

Шинэ мэдээ