“Монгол Хятадын Экспо”-д оролцох аж ахуй нэгжүүдэд зориулж МХЕГазар, ГЕГазартай хамтарсан сургалтыг хийлээ
"Монгол-Хятадын Экспо" хоёр дах удаагийн үзэсгэлэн арга хэмжээ энэ сарын 26-31 өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод болно. Экспо арга хэмжээнд Монгол Улсаас 420 гаруй аж ахуй нэгжийн 600 гаруй үйлдвэр эрхлэгчид оролцохоор болсон. Экспод оролцох аж ахуй нэгжүүдэд зориулж “Монгол Хятадын Экспо ” үзэсгэлэнд хэрхэн амжилттай оролцох нь” сэдэвт сургалтыг энэ сарын 5-наас эхлэн гурван өдөр хийсэн. Харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, НМХГазраас “Мал,...
Тариалалт хэвийн үргэлжилж байна
Энэ жилийн ургацаар улаан буудай,төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоос хангах боломжтой байна. Энэ талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Болорчулуун мэдээллээ.
2020 оны хаврын тариалалтаар нийт 522 мянга га-д тариалжээ. Одоогийн байдлаар ургац тариалалт хэвийн үргэлжилж байна. Үр тариа нийтдээ 484 мянган га, улаан буудай 363 мянган га, тэжээлийн ургамал 56 мянган га, тосны ургамал 51 мянган га, төмс 18.3 мянган га,...
“Автомашингүй өдөр”-өөр нийтийн тээврийн 32 чиглэлд өөрчлөлт оруулна
Нийслэлчүүд “Автомашингүй өдөр”-ийг энэ сарын 19-нд зохион байгуулах юм байна.
Мөн үеэр “Улаанбаатар марафон-2018” Олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулах бөгөөд энэ хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлах юм. Нийтийн тээврийн 32 чиглэлийн 300 тээврийн хэрэгслийн чиглэлд 07:00-17:00 цагийн хооронд өөрчлөлт орох юм байна.
Хотын...
Хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангийн нэгдсэн систем нэвтрүүлнэ
Нийслэл Улаанбаатар хот цахим шилжилт хийх зорилт дэвшүүлэн ажиллаж буй. Тус зорилтын хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд ашиглах Хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангийн нэгдсэн системийг арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэглээнд нэвтрүүлэх гэж байна. Тус нэгдсэн систем ашиглалтад орсноор албан хаагчдын бүтээмжийг нэмэгдүүлэх, авлигаас ангид, ил тод, нээлттэй үйл ажиллагаа явуулах, бичиг цаас, зардал хэмнэх зэрэг олон давуу тал бий болох юм.
ХУД-ийн нэгдсэн эмнэлэгт 30 ортой хүүхдийн тасаг ашиглалтад орлоо
"Гүүд Нэйборс" ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газраас санаачлан хэрэгжүүлсэн “Мөрөөдөл” төслийн хүрээнд нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн Б корпуст өргөтгөл хийж, 30 ортой хүүхдийн тасгийг шинээр ашиглалтад орууллаа.
Тус нэгдсэн эмнэлгийн хоёр давхрыг өргөтгөн, 504 м2 талбай бүхий нэг давхар барилгыг нэмж барьсан бөгөөд эмч нарын болон эмчилгээ, суурь тусламжийн нийт 12 өрөөтэй аж.
Өргөтгөлийн барилгын зураг төсөл, гүйцэтгэлийн ажилд нийт 700 гаруй сая төгрөгийн хөрөнгө...
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг “Гаалийн болон НӨAT-aac чөлөөлөх” тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх үүрэг өглөө
“Гаалийн болон нэмүү өртгийн албан татвараас чөлөөлөх” тухай хууль батлагдсантай холбоотойгоор ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг яамныхаа газар, хэлтсийн дарга нарт уг хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх үүрэг өглөө.
2017-2018 оны өвөлжилт, хаваржилтад бэлтгэхэд шаардагдах малын тэжээл, өвс, 225 мянга хүртэл тонн хүнсний улаан буудай, 10 мянга хүртэл тонн үрийн улаан буудайг импортлоход гаалийн албан татвараас чөлөөлөх зохицуулалт бүхий хууль өнөөдөр /2017.11.30/ батлагдлаа. “Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх” тухай хууль батлагдсанаар дутагдалтай байгаа 51 мянган...
Ч.Улаан: Тариаланч, малчид, ногоочдын орлогыг тогтвортой байлгахад анхаарна
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ч. Улаан Монголын тариаланчдын үндэсний холбооны удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзлаа. Тариаланчдын төлөөлөл хөрсний үржил шим хамгаалал, техникийн шинэчлэл, үрийн чанар, тариаланчдад олгох дэмжлэг, улаан буудайн үнийг чөлөөлөх, ургацаа ахиулах, ургамал хамгааллын бодис, үр, бордооны зөвшөөрөл, газар тариалан эрчимжсэн мал аж ахуйн бүс нутаг, ногоон тэжээлийн стандартыг шинээр батлуулах, ХАА-н зориулалттай трактор машин, ургамал хамгааллын бодис, бордоог гаалийн...
Хотод мөрдөх стандартыг хуульд тусгах нь зүйтэй гэв
Хан-Уул дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, саналаа хэллээ. Хуулийн төсөлд санал авах хэлэлцүүлэгт Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Г.Батсайхан, Тэргүүлэгчид, Хурлын Ажлын албаны дарга Н.Буянхишиг, Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны зохион байгуулагч Т.Ариунболд, Нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Баялагцэнгэл нар оролцов.Шинэчилсэн найруулгын төслийн танилцуулгыг сонсоод, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид дүүргийн статусыг сумын статусаас...
”Эрүүл агаарт- Гэр бүлээрээ” уриалгыг гаргалаа
Нийслэлийн Аялал жуулчлалын газрын зүгээс Улаанбаатар хотын ногоон бүс, Горхи-Тэрэлжид амралт, жуулчны баазын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад хандан “Эрүүл агаарт – Гэр бүлээрээ” хөнгөлөлт урамшууллын аянд нэгдэж нийслэлчүүддээ бэлэг барихыг уриалж байна.
Тус аян нь энэ өвлийн турш иргэдийг эрүүл, цэнгэг агаарт хөнгөлөлттэй үнээр амрах боломжийг бүрдүүлж өвлийн аялал жуулчлалыг дэмжих зорилготой юм. Одоогийн байдлаар
“Dream Terelj lodge” амралтын газар гэр бүлд...
Зуслангийн бүсийн төлөвлөлт, эмх цэгц, хаягжуулалтад хяналт тавихыг үүрэг болгов
Хотын дарга хүйтний эрч буурахгүй тул холбогдох байгууллагууд анхаарч ажиллахыг, мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудыг санаачилгатай байж, бүтээлч ажиллахыг үүрэг болгов. Түүнчлэн зуслангийн бүсийн төлөвлөлт, эмх цэгц, хаягжуулалтад хяналт тавьж, жорлонг цэгцлэх шаардлага бий болсныг хэлж, холбогдох байгууллагууд анхаарч ажиллахыг даалгалаа. Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг, даалгаврыг өгсөн юм. Тухайлбал,
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-10.9
°
C
-10.9
°
-10.9
°
85%
0kmh
0%
Бям
0
°
Ням
-7
°
Дав
-5
°
Мяг
-1
°
Лха
1
°
- Advertisement -