-27.9 C
Ulaanbaatar
Мягмар, 12 сар 23, 2025

Нийгэм

Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар Засгийн газар, Монголбанк санал нэгдлээ

Тэтгэвэр барьцаалсан зээлд тавьсан 5050 өр, орлогын харьцааг ахмадууд эсэргүүцэж буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нартай уулзаж ярилцлаа. Улмаар тэтгэврийн зээлд ямар нэг хязгаарлалт тавихгүй байх талаар талууд санал нэгдлээ. Хэрэглээний зээлийн нийтлэг зохицуулалтаас тэтгэврийн зээлийг гаргах замаар ахмадуудын тавьж буй шаардлагын хүрээнд шийдэл гаргах боломжтой гэж...

Нийт нутгийн 51 хувьд гандуу байна

Цаг уурын байгууллагаас гаргадаг бэлчээрийн ургамлын ургалтын байдал зургаадугаар сарын 30-ны байдлаар нийт нутгийн 51 хувьд гантай болон гандуу байна.  Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Төвийн зарим нутгаар 49 хувьд хэвийн, Ховд, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатарын ганц нэг сумын нутгаар муу байна. Говьсүмбэрийн нийт, Архангайн ихэнх, Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Өмнөговь, Говь-Алтай, Булган, Дорноговийн зарим, Баян-Өлгий, Увс, Ховд,...

Google map, E-Mongolia системээр авто замын засвар, хаасан мэдээллийг авдаг боллоо

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга А.Баяр зам засварын ажилтай танилцах үеэрээ холбогдох байгуулагуудад зам засварын мэдээллийг түргэн шуурхай, хүртээмжтэй олон нийтэд хүргэх үүрэг чиглэл өгсөн. Тэгвэл өнөөдрөөс google map, Ub traffic аппликэйшн, E-Mongolia систем, MGL радио зэрэг сувгаар дамжуулан зам засвар болон зам түр хаасан мэдээллийг тогтмол хялбар, шуурхай авах боломжтой боллоо.

Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ

Дүнжингарав худалдааны төвийн уулзвараас 133 дугаар сургууль хүртэлх авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ. Зам хаах: 2025 оны 6 дугаар сарын 30-ны 22:00 цагЗам нээх: 7 дугаар сарын 1-ний 06:00 цаг Тус авто замаар зорчих тээврийн хэрэгслийг сөрөг хөдөлгөөнөөр зохицуулах тул иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо орно

 Ихэнх нутгаар өнөөдөр 20 цаг хүртэл солигдмол  үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай,...

Хот нийтийн аж ахуйн салбарт ашиглах тусгай зориулалтын машин механизмуудыг хүлээлгэн өгөв

Хот нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэх хүрээнд тав дахь ээлжийн тусгай зориулалтын 66 машин механизмыг хүлээн авлаа. Энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээ, усны барилга байгууламжийн 301 тусгай зориулалтын машин механизм, тоног төхөөрөмжийн парк шинэчлэлт хийнэ.  Дотоод, гадаадын нийт долоон аж, ахуйн нэгж байгууллага 2024, 2025 онд үйлдвэрлэсэн 80 гаруй тусгай зориулалтын машин механизм, тоног төхөөрөмжийг гэрээнд...

Долоодугаар сард цаг агаар ямар байх вэ?

Цаг уур орчны шинжилгээний газраас долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргажээ. Баруун аймгуудын нутгаар. Баян-Өлгий, Ховдын нутаг, Увс, Завхан, Говь–Алтайн баруун хэсгээр агаарын дундаж температур ОЖД-аас бага байх аж. Баянхонгорын өмнөд хагаст ОЖД-аас бороо  ахиу орно. Бусад нутгаар дунджийн орчим байх төлөв гарчээ. Сарын эхээр зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, ихэнх нутгаар ОЖД-аас сэрүүхэн байна. Цаашдаа нэгдүгээр...

НИТХ-ын эмэгтэйчүүдийн зөвлөл амаржих газруудын удирдлагуудтай уулзаж санал солилцлоо

 Нийслэлийн ИТХ-ын Эмэгтэйчүүдийн зөвлөл амаржих газруудын удирдлагуудтай уулзаж үйл ажиллагаа, орчин нөхцөлтэй танилцаж, тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцлоо. Уулзалтад НИТХ-ын төлөөлөгч, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Э.Хулан, төлөөлөгч, зөвлөлийн гишүүн Л.Хосбаяр, Л.Ариунтуяа, Б.Сэмжидмаа, Б.Мягмар, Ү.Оюунзул, Д.Ундармаа, Б.Ану-Үжин, Э.Одонтуяа нар оролцов. Уулзалтын эхэнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Х.Бат-Ирээдүй, “Өргөө” амаржих газрын даргын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Н.Батсайхан, “Хүрээ” амаржих газрын эмнэлгийн дарга...

А.Баяр: Замын засвар, зам хаасан талаарх мэдээллийг иргэдэд гар утасны мессежээр илгээх болон Google map-д тогтмол оруулах хэрэгтэй

НИТХ-ын дарга А.Баяр авто замын дунд болон богино хугацааны түгжрэлийг бууруулах ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд Их тойруугийн авто зам буюу Өлзий төвөөс 100-н айлын уулзварын зам засварын ажилтай танилцлаа. Иргэдэд хүндрэл учруулахгүй үүднээс уг замыг бүрэн хаагаагүй. Эсрэг усргалуудыг ээлжлэн хааж замын ажлыг гүйцэтгэж байгааг Нийслэлийн Замын хөгжлийн газраас онцлов. Энэ жилийн тухайд их тойруугийн зам бүхэлдээ шинэчлэгдэн...

“Дүнжингарав” худалдааны төвийн авто замын урд эгнээг хаана

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвараас 133 дугаар сургууль хүртэлх авто замын зорчих хэсгийн урд эгнээг хааж, шинэчилнэ. Уг замыг энэ сарын 29-ний 22:00 цагт хааж, долоодугаар сарын 1-ний 06:00 цагт нээх аж. Авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хэсгийн суурийн бүтээцийг хүчитгэх, асфальт бетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийх юм. Тус авто...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
broken clouds
-27.9 ° C
-27.9 °
-27.9 °
69%
0kmh
75%
Лха
-20 °
Пүр
-14 °
Баа
-16 °
Бям
-12 °
Ням
-16 °
- Advertisement -

Шинэ мэдээ