Зүүн аймгуудын зүүн өмнөд хэсгээр зөөлөн цасан шуургатай

Ихэнх нутгаар солигдмол өнөөдөр 20 цаг хүртэл үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи ихэнх баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс голын хөндийгөөр -21-26 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -16-21 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -5-10 градус, бусад нутгаар -12-17 градус хүйтэн байна.

Ихэнх нутгаар энэ сарын 25-ныг хүртэл цас орохгүй, нутгийн зүүн хэсгээр хүйтэрнэ.

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here