-16.9 C
Ulaanbaatar
Мягмар, 12 сар 23, 2025

Нийгэм

Мопед, скүүтэрийн хэрэглээнд дараах зүйлсийг тодорхой болгоно

НИТХ-ын дарга А.Баяр мопед, скүүтэрийг нэгдсэн зогсоолтой болгох, явган хүний зам дээрх хурдны хязгаарлалтын тохиргоог хийх талаар түрээсийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгжийн төлөөлөлтэй уулзаж, нөхцөл байдалтай танилцаж үүрэг өгсөн билээ. Тэгвэл энэхүү үүргийн дагуу НИТХ-ын даргын захирамжаар чиг үүрэг бүхий байгууллага болон аж ахуй нэгжийн төлөөллөөс бүрдэх холбогдох Ажлын хэсэг байгуулагдсан юм. НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогтоор ахлуулсан уг...

Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, авто замыг иж бүрэн камержуулж, 10 төрлийн зөрчлийг AI ашиглан илрүүлнэ

Нийслэлийн “Теле камерийн нэгдсэн төв” болон нутгийн захиргааны байгууллагын дэргэд буюу 9 дүүргийн Засаг даргын дэргэд Теле камерийн хяналтын дэд төвийг байгууллаа.  Улаанбаатар хотын тулгамдаж буй асуудал болох авто замын түгжрэлийг бууруулах,хотын хэмжээнд гарч буй гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, таслан зогсоох, илрүүлэх замаар нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, иргэдийн...

Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, засна

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Их тойруугийн авто замыг хэсэгчлэн засах хүрээнд Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх авто замыг хааж шинэчилнэ. Авто замыг энэ сарын 25-ны 22:00 цагаас хааж, 28-ны 6:00 цагт нээх юм. Тус авто замын зорчих хэсэгт өнгө асфальт бетон хучилт, тэмдэглэгээ хийх тул жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-ын ХМОНХХ зөвлөжээ. 

Говийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Ихэнх нутгаар өнөөдөр 20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн...

Академич хэргэм хүртээв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нэр бүхий эрдэмтэд Академич хэргэм хүртээлээ. Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны доктор Мижидсүрэнгийн Бямбасүрэн,ШУТИС-ийн Математикийн тэнхимийн профессор, Математикийн шинжлэх ухааны доктор Дашдондогийн Цэдэнбаяр,Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, Түүхийн шинжлэх ухааны доктор Цэгмэдийн Цэрэндорж нар академич хэргэм хүртлээ.

Э.Ниндэв: Тээврийн хэрэгслийн олон улсын дугаарын стандартыг нэвтрүүлэх шаардлагатай

Нийслэлээс тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэх, лацны стандартыг батлах төслийг боловсруулж, Зам, тээврийн яамтай санал солилцлоо. Уг стандартыг баталснаар манай улсын автомашины дугаартай иргэд олон улсад зорчихдоо ямар нэгэн саадгүй зорчих нөхцөл бүрдэхээс гадна ашиглаж буй улсын дугаараа дур мэдэн сольж, өөрчлөх зөрчил багасах ач холбогдолтой юм. Энэ талаар нийслэлийн Автотээврийн хэрэгслийн бүртгэл,...

Улаанбаатарын хоёр дахь том задгай талбай Сонгинохайрхан дүүрэгт ашиглалтад орно

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хороонд улсын төсвөрийн хөрөнгөөр 21 мянган мкв талбайд задгай спорт цогцолбор барих ажлыг одоогоос гурван жилийн өмнө эхлүүлсэн байдаг. Тус цогцолборын зураг төслийг 2021 онд боловсруулж, 2022 онд газрыг чөлөөлсөн юм. Ингэхдээ 24 айлтай зөвшилцөж газрыг нь чөлөөлжээ. Улмаар барилгын ажлыг эхлүүлж, өнөөдөр 90 хувийн гүйцэтгэлтэй явааг албаныхан онцоллоо. Тус цогцолбор нь 95х45 хэмжээтэй хөлбөмбөгийн...

Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ

Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл өчигдрөөс ажиллаж эхэллээ. Энэхүү эргүүлийг Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийж байгаа аж. Үүнд, НОБГ, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу...

Явган хүний зам дээр механик гэмтэл үүсгэсэн зөрчилд хариуцлага тооцно

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх нийт 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилсэн. Гэвч механик гэмтэл буюу явган хүний зам дээр тээврийн хэрэгсэл тавьж байгаагаас үүдэн эвдрэл ихээр үүсэж байна. Иймээс УБЗАА-наас Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран камерын хяналтыг сайжруулж, өнгөрсөн 18 хоногийн хугацаанд тус явган хүний зам дээр 34 автомашин байршуулсан зөрчлийг илрүүлжээ. Цаашид зөрчил гаргасан иргэн, ААН-үүдэд...

Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах найман ил савыг буулгаж, зөрчлийг арилгалаа

Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ШТС болон газрын тосны бүтээгдэхүүн агуулах, хадгалалтын аюулгүй байдал, стандартыг хангуулах ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд нийслэлийн Хяналт шалгалтын газраас ХУД-ийн 3 дугаар хороонд ажиллалаа. НХШГ-ын дарга С.Энхбаяр “Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчныг хангах зорилгоор нийслэлийн Засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу хот дотор үйл ажиллагаа явуулж байгаа...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-16.9 ° C
-16.9 °
-16.9 °
78%
0kmh
6%
Лха
-19 °
Пүр
-14 °
Баа
-14 °
Бям
-13 °
Ням
-17 °
- Advertisement -

Шинэ мэдээ